Монголын баг бүл нэмлээ

868

IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооноос “Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн тэмцээнийг шүүх шилдэг 16 шүүгчийн нэрсийг зарлалаа.

Үүнд манай улсаас IJF-ийн дэлхийн зэрэглэлийн шүүгч Төрбатын Энхцэцэг багтснаар олимпын зэрэглэлийн шүүгч боллоо.

Ингэснээр Т.Энхцэцэг нь Монголын спортын түүхэнд олимпын наадам шүүх анхны эмэгтэй шүүгч болж байна. “Токио-2020” олимпын наадамд манай улс жүдо бөхийн төрөлд боломжит 14 олимпын эрхээс одоогоор 12 эрх авах боломжтой байгаа.

Жүдо бөхийн олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг нь 2017 оноос IJF-ийн нийт 34 тэмцээн шүүсэн бөгөөд дэлхийн цуврал тэмцээнүүдээс гадна “Будапешт-2017”, “Баку-2018”, “Токио-2019” насанд хүрэгчдийн ДАШТ-ийг дэнсэлж, 2018 онд Монголын Үндэсний Олимпын Хорооны Бөртэ Чоно наадмаас шилдэг шүүгчийн шагнал гардаж байлаа.

Ташрамд мэдээлэхэд Монгол Улсын хамгийн анхны жүдо бөхийн олимпын зэрэглэлийн шүүгч бол Машбатын Бөхбат юм. Сар шинийн өмнөхөн Монгол Улсын төрийн тэргүүнээс Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол хүртсэн М.Бөхбат “Рио-2016” олимпын наадмын жүдо бөхийн тэмцээнийг шүүж, МҮОХ-ны тэргүүн шагнал болох “Бөртэ Чоно” наадмын шилдэг шүүгчийн шагналыг гардан авч байсан билээ.

Т.Энхцэцэгтэй хамт “Токио-2020” олимпын наадмыг шүүх бүрэлдэхүүн:

  1. Mrs. Enkhtsetseg TURBAT (MGL)
  2. Mr. Vladimer NUTSUBIDZE (GEO)
  3. Mr. Raul CAMACHO (ESP)
  4. Mr. Velimatti KARINKANTA (FIN)
  5. Mrs. Roberta CHYURLIA (ITA)
  6. Mr. Mathieu BATAILLE (FRA)
  7. Mrs. Akiko AMANO (JPN)
  8. Mr. Evgeny RAKHLIN (RUS)
  9. Mr. Lubomir PETR (AUS)
  10. Mr. Everado GARCIA (MEX)
  11. Mrs. Sook Hee HYUN (KOR)
  12. Mr. Orlando CRUZ (DOM)
  13. Mr. Mariano DOS SANTOS (BRA)
  14. Mr. Ramziddin SAYIDOV (UZB)
  15. Mr. Jean-Claude DJIMBI (GAB)
  16. Mrs. Annamaria FRIDRICH (HUN)

Токио-2020” Паралимпын жүдог шүүх бүрэлдэхүүн:

  1. Mr. Ronald POIGER (AUT)
  2. Mr. Artur FANDO (BLR)
  3. Mr. Jefferson Da ROCHA VIERA (BRA)
  4. Mr. Olivier DESROSES (FRA)
  5. Mr. Viktor HAVASI (HUN)
  6. Mr. Hiroyuki HIRANO (JPN)
  7. Mr. Jhon RAMAEKERS (NED)
  8. Mrs. Ioana BABIUC (ROU)
  9. Mr. Vassily SMOLIN (RUS)
  10. Mr. Nedim BAYAT (TUR)
  11. Mr. Greg MOORE (USA)
  12. Mr. Vyacheslav PERETEYKO (UZB)

Токио-2020” олимпыг зорих Монголын баг бүрэлдэхүүний мэдээллийг манай ТОКИО 2020 цэснээс тогтмол аваарай.

Эх сурвалж: МҮОХ