Ширээний теннисийн тамирчид Токио олимпод оролцоно

1834

Катар улсын Дохо хотод Дэлхийн ширээний теннисний холбооноос зохион байгуулж буй Олимпын эрх олгох сүүлийн тэмцээнд 50 гаруй улсын шилдэг тамирчид бүсчилэн оролцож манай улсаас ОУХМ Э.Лхагвасүрэн, С.М Ж.Мөнхзориг, Б.Должинзуу Б.Болор-эрдэнэ нар оролцлоо. Тус тэмцээний Зүүн өмнөд Азийн хэсэгт манай улсын шигшээ багын тамирчид тоглолоо.

Тус хэсэгт оролцсон 12 улсаас МОНГОЛ улсын шигшээ багын тамирчин см.Б.Болор-эрдэнэ, Э.Лхагвасүрэн нар амжилттай тоглож Токио 2020 олимпийн эрхийг эх орондоо авчирсан баярт мэдээг дуулгахад таатай байна. Монголын Спортын түүхэнд, түүний дотор Спорт тоглоомын төрөлд тэмдэглүүштэй түүхэн өдөр тохиолоо. Ширээний теннисний удирдлага хамт олонд өндөр амжилт хүсэн ерөөе.

Шигшээ багийг дэмжигч БТСУХороо, МШТХолбоо хамт олондоо талархал илэрхийлье.