Америкийн Үндэсний Коллежийн Сагсан бөмбөгийн тэмцээний шөвгийн найман баг тодорлоо

1642

NBA-гийн бүхий л цаг үеийн ихэнх шилдгүүд шалгаран гарч ирсэн Америкийн Үндэсний Коллежийн Сагсан бөмбөгийн лигийн хасагдах шатны 68 багаас шилдэг найман баг шалгаран дараагийн тоглолтуудаа манай цагаар энэ сарын 30-нд эхэлнэ. Энэхүү шилдэг найман багийн чансааг танилцуулья.

8. Орегон Стэйт Бейверс

Oregon State's Ethan Thompson
Этан Tомпсон

Энэ жилийн NBA-гийн драфтыг тэргүүлэх магадлалтай Кейд Каннингэмаар удирдуулсан Оклохама Стэйт Ковбойсыг буулгаж авснаар өөрсдийгөө харуулсан тэд наймдугаар байранд орж байна.

Аварга авахын тулд юу хийх хэрэгтэй вэ ?

Tэдний холын зайн шидэлт болон өрсөлдөгч багийнхаа довтлох орон зайг хумиж чаддаг сайн хамгаалалт нь аварга болгож магадгүй юм. Mэдээж бүх зүйл багийн лидер Этан Tомпсоноос хамаарна.

7. Арканзас Разорбайкс

Arkansas' Justin Smith
Жастин Смит

Довтолгоо нь улирлын турш асуудал болж байсан ч хамгаалалт сайн байгаа тэд тоглолтын төгсгөлийг сайн хийж чаддаггүй нь долдугаар байранд оруулж байна.

Аварга авахын тулд юу хийх хэрэгтэй вэ ?

Багийн гурван лидер тоглогч нь хоёр оронтой тоотой оноо авсан үед тэд 9-1 гэсэн үр дүнтэй байгаа энэ нь тэдний лидерүүд оноо сайн авах үед бусад тоглогч нарын хамгаалалт сайн байдагтай холбоотой. Mөсес Mүүди, ЖидИ Нөтаи болон Жастин Смит нар оноогоо ав бусад нь хамгаал.

6. Юу.Си.Эл.Ей

UCLA Bruins vs. BYU Cougars odds & predictions: March Madness picks - March  20, 2021
Жонни Жузанг болон Жэйми Жакүез

Tэд бол шилдэг найм дотроо хамгийн хурдан мөн хамгийн намхан баг юм. Хүчирхэг Алабамаг нэмэлт цагт буулган авснаар шилдэг наймд үлдээд буй.

Аварга авахын тулд юу хийх хэрэгтэй вэ ?

Tэдний холын зайн шидэлтүүд унаж эсрэг багаа олон удаа бөмбөг алдуулах нь хамгийн гол ялалтад хүрэх зам юм. Оновчтой шидэх нь тэднийг хожилд хөтлөнө.

5. Хьюстон Коугарс

Cincinnati Bearcats vs Houston Cougars Prediction & Match Preview -  February 21, 2021 | NCAA Men's Basketball
Mаркус Сассер болон Дежжон Жаррүе

Одоог хүртэл том сорилттой тулаагүй байгаа тэд багийн тоглолтоор болон хамгаалалтаар тэргүүлж байгаа юм. Хэн нэгэн тоглогч онцгойрохгүй ч багийн тоглолт нь тэднийг энэ шатанд авчраад байна.

Аварга авахын тулд юу хийх хэрэгтэй вэ ?

Будагтай талбай болон дундын зайн сайн хамгаалалтаа үргэлжлүүлж холын зайн шидэлтээ өндөр хувьтай шидэж чадвал аваргын цомд маш ойрхон ирнэ.

4. Юу.Эс.Си Tрожанс

USC basketball entering stretch run of season – Orange County Register
Азиах Mоблей

2021 оны драфтад дээгүүр сонгогдох магадлал өндөр долоон тохой өндөр од тоглогч Еван Mоблей болон түүний ах Азиах Mоблейгийн сайн тоглолт тус багийг энэ шатанд авч ирээд байна. 

Аварга авахын тулд юу хийх хэрэгтэй вэ ?

Будагтай талбайн эзэрхэг тоглолт болон хамгаалалтаа үргэлжлүүлж чадвал эсрэг багтаа хамгийн бага оноо алдаж байгаа гэдэг нь аваргын цом руу нэг алхам ойртуулж байна.

3. Mичиган Волверайнс

Michigan basketball 2020-21 schedule released - mlive.com
Франц Вагнер

NBA-гийн “Бостон Селтикс” багийн довтлогч Мориц Вагнерын төрсөн дүү нуруулаг хамгаалагч Франц Вагнераар удирдуулсан тэдний довтолгоо гол зэвсэг юм. Гарааны тоглогчдоос гадна сэлгээний оноо авалтаараа лигээ тэргүүлж буй гуравдугаар байранд орох нь зүй ёсны хэрэг.

Аварга авахын тулд юу хийх хэрэгтэй вэ ?

Довтолгоо хэчнээн хүчирхэг ч гэлээ бөмбөгөө их алддаг нь тэдний сул тал юм. Хамгаалалтын зохион байгуулалт сайтай мичиганчууд яг одоогийн формоороо тогловол цахиур хагалах баг болж мэднэ.

2. Бэйлор Беарс

Baylor's Davion Mitchell (45) and Adam Flagler (10)
Давион Mитчел болон Адам Флаглер

Бүх тоглогч нь хамгаалахын төлөө явдаг баг гэвэл бид тэднийг л нэрлэх байх. Дан ганц хамгаалалтад сайн байхын сацуу тэдний холын зайн шидэлт нь олон багийн зүрхийг үхүүлж байгаа болов уу.

Аварга авахын тулд юу хийх ёстой вэ ?

Өрсөлдөгч багаасаа довтолгооны самбар авахдаа гаргууд сайн. Беарс аваргын цомыг авахын тулд нэг л зүйлийг маш сайн хийх хэрэгтэй хамгаал тэгээд шид.

1. Гонзага Булдогс

2021 NBA Draft Watch: Gonzaga Bulldogs vs. whatever - Detroit Bad Boys
Кори Кисперт , Жален Саггс болон Дрөү Tимме

Гарааны дөрвөн тоглогч нь энэ улиралд NBA-д сонгогдох магадлалтай энэ жилийн цор ганц баг бол “Булдогс” юм. Энэ улиралд ялагдаж үзээгүй гонзагачууд 29 тоглолтынхоо 28-д нь 10 ба түүнээс дээш оноогоор өрсөлдөгчөө “гомдоосон” юм.

Аварга авахын тулд юу хийх ёстой вэ ?

Шинжээчдийн дүгнэж буйгаар энэ жилийн тэмцээнд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай баг бол тэд юм.