Роберт Уиттакер аваргын бүсийн төлөө тулалдах эрхтэй боллоо

1433

Роберт Уиттакер UFC-гийн дунд жингийн аваргын төлөөх тулаан хийх эрхээ халааслав. Дунд жингийн аварга асан Р.Уиттакер Лас Вегас хотод Келвин Гастелумыг оноогоор дийлж,сүүлийн есөн сарын хугацаанд гурав дахь удаагаа ялалтаа байгууллаа.

Эхний үеэс л Уиттейкер хөл дээрээ сайн ажиллаж өрсөлдөгчөө урд гарын угтуулсан цохилтоор өөрийн зайд барьж, өрсөлдөгчдөө үе үе зүүн гарын хажуугийн цохилт өгч байв. Харин Гастелум чацаар дутуу учраас шахаж ойрын зайд тулалдах тактик баримталсан юм. Энэ тактикаа өөрчил хэвтээ барилдаан руу шилжихээр оролдсон ч боловч үүнийг нь урьдчилан таамагласан Уиттакер хэвтээ барилдааны бэлтгэлээ гойд базаасан нь илт байлаа. Ийнхүү таван үеийн турш илт давамгайлсан Уиттакерт ялалт өгөхөд шүүгчдэд төдийлөн хэцүү байсангүй.

Гол тулааны өмнө Жереми Стефенс, Дракар Клозе нарын тулаан болох ёстой байсан боловч Дракар Клозе гэмтсэн учраас цуцлагдсан юм. Өмнөх өдөр нь тулаанчдын жинг үзсэн өдөр бяцхан бужигнаан болж Стефенс өрсөлдөгчөө хүчтэй түлхсэн аж. Үүний дараа Клозэ эмчийн үзлэгт орсон бөгөөд нурууны дээд хэсэг, сээрний үе хооронд дискний гэмтэл, мөн тархиний доргилт зэргээс болж тулалдаж чадаагүй юм.

“Питбул” Андрей Арловски түүнээс 11 насаар дүү Чейз Шерман нар тулалдав. Том залуус эхний үе эхэлмэгц харилцан урд гар, хажуугийн цохилтуудыг ээлжлэн солилцож тун тэнцүүхэн тулалдав. Дараагийн үе эхэлмэгц хашир туршлагатай Арловски  өрсөлдөгчдөө хөлийн кидан, хатуу өшиглөлтөөр оноо цуглуулсаар санаачлагыг гартаа авсан. Ийнхүү тулаан дуусахад UFC-д  20 дахь ялалтаа байгуулж алдарт Жон Жонс, Майкл Биспинг, Жорж Сент-Пьер нартай хамт бүх цаг үеийн түүхэнд дөрөвдүгээрт жагсаж байна.

Жейкоб Малкоун  хүнд гартай Абдул Разак Алхассантай тактикийн тулаан хийж өрсөлдөгчөө гурван үеийн турш илүүрхэж оноогоор дийлсэн. Ганын тулаанч Абдул Разак Алхассан өөрийн боксын ур чадварт хэт найдаж, хэвтээ барилдааны бэлтгэл тун хангалтгүй хийснээс болж ялагдав

Трэйси Кортез Орос гаралтай Америк тулаанч Жастин Кишийг гурван үеийн турш барилдаанаар илүүрхэж оноогоор дийлсэн. Харин Луис Пена Алекс Мунозыг оноогоор ялж гол хөтөлбөрийг нээсэн юм.

UFC Vegas 24

2021 оны 4-р сарын 18

UFC Apex, АНУ-ын Лас Вегас

Үндсэн хөтөлбөр (Dazn / ufc.tv)

Роберт Уиттейкер Кельвин Гастелумыг шүүгчдийн саналаар (50:45, 50:45, 50:45)

Андрей Арловски  Чейз Шерманыг шүүгчдийн саналаар (29-28, 29-28, 29-28)

Жейкоб Малкоун Абдул Разак Алхассаныг оноогоор (30-27, 30-27, 30-27)

Трэйси Кортез  Жастин Кишийг  оноогоор (29:28, 28:29, 30:27)

Луис Пена Александр Мунозыг оноогоо  (29-28, 28-29, 29-28)

Урьдчилсан хөтөлбөр (ufc.tv)

Александр Романов Жуан Эспиног оноогоор (29:28, 28:29, 29:28).

Жессика Пенне  Люпита Годинезийг оноогоор(29:28, 28:29, 29:28)

Жералд Мээршаэрт Бартосц Фабинскиг  1 үеийн  2 минутад  жилатин боолтоор

Остин Хаббард. Дакота Бушыг шүүгчдийн саналаар (29-28, 29-28, 29-28)

Тони Грэйвли Антони Бирчакийг 2 үе 1:31 дараа хүнд цохилтоор