Омскийн “Авангард” түүхэндээ анх удаа түрүүллээ

978

Дөрөв дүгээр сарын 28-ны өдөр Юрий Ляпкины нэрэмжит “Балашиха арена”-д Омскийн бүргэдүүд нийслэлийн “ЦСКА” багтай цомын төлөөх цувралын зургаа дахь тоглолтоо хийлээ. Тоглолтын үр дүн 1:0 1:0 (1:0, 0:0, 0:0) харьцаатайгаар талбайн эзэд ялснаар нийт цувралын үр дүн 4:2 болж түүхэндээ анх удаагаа “Гагарин”-ы цомын эзэд боллоо. Тоглолтын цорын ганц шайбыг эхний үе дуусахаас 32 секундын өмнө Оливер Каскигийн дамжуулалтаар Толчинский оруулжээ. Ингэснээр Толчинский цуврал тоглолтод авсан онооны эрэмбээр плей-оффын үнэ цэнэтэй тоглогч гэсэн алдрыг хүртэж байна.

Эхний тоглолтоо 4:1 хожлоор эхлүүлсэн бүргэдүүд цувралын дараагийн хоёр тоглолтод дараалан 0:3 болон 1:2 харьцаатайгаар ялагдсан ч дөрөв дэх учраандаа 2:0 харьцаатайгаар хожиж сэргэлт хийн цувралыг тэнцүүлэн илүү сонирхолтой болгосон билээ.  Ийнхүү сүүлийн хоёр тоглолтод 2:0 болон 1:0-ээр хожиж армийн багийг финалд буулгаж авлаа.

Мөн “Авангард” багийн ялалтаас гадна бүргэдүүдийн дасгалжуулагч ахлах дасгалжуулагч Боб Хартли “Гагарин”-ы цом болон “Стэнл”-ийн цомыг хүртсэн түүхэн дэх хоёр дахь мэргэжилтэн боллоо. Канад мэргэжилтэн 2000-2001 оны улиралд “Колорадо Эвеланш”-тай хамт NHL-д түрүүлж байсан түүхтэй.

Энэ амжилтад хүрсэн анхны дасгалжуулагч бол түүний эх орон нэгт Майк Кинан юм. Тэрбээр 1993/1994 оны улиралд Үндэсний хоккейн лигт Нью Йорк “Рейнжерс” багийн хамт түрүүлж мөн тивийн хоккейн лигийн Магнитогорскийн “Металлург”-тай 2013-2014  оны улиралд “Гагарин”-ы цомын эзэн болж байжээ.

М.Уламбаяр