Абдулманап Нурмагомедов: Конор МкГрегор автобустай биш хүүтэй минь тулалдах ёстой

1453

Хабиб Нурмагомедовын эцэг бас дасгалжуулагч Абдулманап Нурмагомедов хүүгийнхээ талаар хэвлэлд ярилцлага өгчээ. Хүүгийнхээ анхны дасгалжуулагчаар ажиллаж байсан Абдулманап Эль Яквинтатай хийсэн бүсийн төлөөх тулааныг Дагестаны нийслэл Махачкала хотод үзсэн байна. Түүний хүү нь америк тулаанчийг ялснаар UFC-д аваргын бүс эзэмшсэн анхны орос тулаанч болсон билээ.

Хүү нь аваргын бүсийн төлөө тулалдах үеэр эцэг Абдулманап ч мөн тун завгүй байв. Тэрбээр сүүлийн дөрвөн өдөрт 48 удаа хэвлэлд ярилцлага өгсөн гэдгээ дурджээ.

Хабиб дараагийн тулаанаа ирэх есдүгээр сард ОХУ-ын Москва хотод хийхээр төлөвлөж буй. Энэ талаар эцэг нь баталсан ч UFC-ийн удирдлагууд арваннэгдүгээр сард Нью Йоркт тулаан хийхээр бол Орост болох тэмцээн хойшлогдох гэнэ. Хабиб энэ улиралд хоёр тулаан хийгээд буй. Түүний хувьд жилд дөрвөн тулаан хийх эрсдэлтэй тул энэ жилийн төгсгөлд дахин нэг “зодолдох” бололтой.

Түүнчлэн Конор МкГрегорын тухайд дараагийн удаа автобустай биш хүүтэй минь жинхэнэ эр хүн шиг тулалдах ёстой хэмээн ярьжээ.