UFC 264: Кевин Ли эргэн ирнэ

1483

Бразилийн жью жицүгийн хар бүстэй Кевин Ли удаан хугацааны дараа октагонд эргэн ирэх нь тодорхой боллоо. Тэрээр UFC-д одоогоор ялагдаж үзээгүй байгаа Шон Брэдигийн эсрэг UFC 264 үдэш тулалдана.

К.Ли (16-6) 2020 оны гуравдугаар сараас хойш огт тулалдаагүй юм. Тэр үед К.Ли одоогийн аварга Чарльз Оливейрагийн эсрэг тулалдаж жильотен боолтонд орсноор бууж өгөхөөс өөр аргагүй байдалд орж байсан билээ. Түүний өмнө чөлөөт бөхийн НСАА-ын дивизионы аварга асан Грегор Жиллеспиг хөлийн өшиглөлтөөр унагаан ялж байв.Харин түүний өмнө Бразилийн Рафаэль дос Анжос, Нью Жерсигээс ирсэн Аль Яквинта нарт дараалан ялагдаад байсан юм.

Ч.Оливейрагийн эсрэг хийсэн хүнд бэрх тулалдааны дараа К.Ли олон сар үргэлжилсэн завсарлага авснаар өмнө авсан хоёр өвдөгний чагтан шөрмөсний хүнд гэмтлээ эдгээж чадсан. Сүүлийн хоёр ч тулаандаа тэрээр жиндээ орж чадаагүй учраас хөрөнгө санхүүгийн хувьд ч асуудалд ороод амжсан билээ. Харин энэ удаа тэрээр ялагдалгүй яваа Шон Брэдитэй (14-0) хүч үзнэ.

Шоны хувьд UFC-д хийсэн сүүлийн дөрвөн тулаандаа бүгдэд нь ялсан. Тэрээр туршлагатай Коурт Мгкийг оноогоор дийлж, түүний дараа Австрийн тамирчин Исмаэл Наурдивийг шүүгчдийн саналаар ялсан. Түүний өмнө Кристиан Агилераг жильотин боолтоор унтуулж.Жэйк Мэтьюсийг гарын гурвалжин боолтоор буулган авч байлаа.Одоогийн байдлаар тэрээр жингийн чансаанд 13 дугаар байрт бичигдэж байна.