Хөлбөмбөгийн ДАШТ эхлэхэд 50 хоног үлдлээ

1223

Хөлбөмбөгийн ДАШТ нээлтээ хийхэд ердөө 50 хоног үлдлээ. ОХУ-ын Сочи хотноо энэ өдөрт зориулж, далайн түвшнээс дээш 629 метрийн өндөр ууланд нөхөрсөг тоглолт зохион байгуулж, рекорд тогтоолоо.

ОХУ-ын ахмад хөлбөмбөгчид “Оросын хөлбөмбөгийн домгууд”, “Сочигийн хөлбөмбөгийн домгууд” хэмээх хоёр багт хуваагдаж, цасан дунд хөлбөмбөгөөр өрсөлдсөн юм. Тус тоглолт 3:3-аар өндөрлөсөн аж.



Тус тоглолтыг ОХУ-ын хамгийн өндөр цэгт болсон хөлбөмбөгийн тоглолт хэмээн тус улсын дээд амжилтаар бүртгэж авсан байна.