Хөдөлмөрийн баатар, Э.Содномпилжээгийн хүү Нямпилжээ ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, Б.Наадам хошой аварга болов

494

Турк улсын Анталия хотод тулааны урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 7-ны өдрүүдэд болж байна.

Тэмцээнд 31 орны 1000 гаруй тамирчин өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж байгаа бөгөөд кикбоксын залуучуудын ангилалд Монгол Улсын тамирчин, “Десант бамбар” кпубын тамирчин С.Нямпилжээ хүрэл медаль хүртлээ.

С.Нямпилжээ нь Паралимпын наадмын алт, хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн хүү юм.

Мөн тус тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд ЗХ-ний 084 ангийн салааны захирагч Б.Наадам дэлхийн хошой аварга болсон бөгөөд тэрбээр С.Нямпилжээгийн дасгалжуулагч юм байна. Эмэгтэйчүүдийн ангилалд Н.Мягмарсүрэн хүрэл медаль хүртжээ.