Мессигийн бүтэлгүйтэл + Исландын түүхэн оноо

1106



Леонел Месси бүтэлгүйтэж, Аргентинчууд эхний тоглолтдоо 1:1-ээр эвийн гэрээ байгууллаа. Сочид К.Роналду гурван гоол оруулж, өөрийн шоугаа толилуулсны маргааш нь Москвагийн “Спартак” цэнгэлдэхэд Л.Месси тэргүүтэй цагаан цэнхэрүүд энэ тэмцээнд анх удаа хүч сорьж буй Исландтай хэсгийн эхний тоглолтоо хийсэн юм.

Аргентинчууд тоглолтыг эрчтэй эхлүүлж, 15 минутын дараа Л.Месси анхны цохилтоо хийсэн ч хаалгач Ханнес Халлдорссон найдвартай байлаа. Тоглолтын гоолын салхийг дэлхийн шилдэг довтлогч бус Английн Премьер лигийн шилдэг довтлогч Серхио Агуэро оруулав. Цагаан цэнхэрүүдийн давамгайлал удаан үргэжилсэнгүй. Эхний гоолоос дөрвөн минутын дараа Алфред Финнбогасон хариуг нь барьж, тоог тэнцүүллээ.

Хоёрдугаар хагаст Месси торгуулийн цохилт алдаж, викингүүдийн хаалгач Халлдорссон энэ тоглолтын баатар болов. Аргентиний шигшээ баг хоёрдугаар хагаст цөөнгүй боломж үүсгэсэн ч гоол болгож чадаагүй.

Л.Месси тоглолтын турш гоол оруулах гэж их хичээсэн. Тэр Исландын хаалга руу 11 цохилт гүйцэтгэсэн нь ДАШТ-ий нэг тоглолтод хийсэн хамгийн олон цохилт байлаа. Торгуулийн цохилт алддаг нь ч Мессиг энэ дэлхийн хүн гэдгийг тод харуулдаг. Тэрбээр Аргентин болон “Барселона”-д хийсэн 7 торгуулийн цохилтын 4-ийг нь алдсан үзүүлэлттэй. Түүнчлэн сүүлийн 16 тоглолтод аргентин эр ердөө 4 гоол оруулжээ.