Египетийн хаалгач шагналаа буцаажээ

1108

Египетийн хаалгач Мохамед Эль Шенави Уругвайтай хийсэн тоглолтын шилдгээр нэрлэгдсэн ч шагналаа буцаахаар болжээ. Тоглолтын шилдгээр нэрлэгдсэн тамирчдын шагналыг шар айрагны алдарт брэнд Бадвейзер ивээн тэтгэж буй.

Өдгөө 29 насай Эль Шенави 89 дахь минут хүртэл хаалгаа тун сайн манасан тул зохион байгуулагчид түүнийг тоглолтын шилдгээр нэрлэсэн. Хачирхалтай нь, муслим шашинтай Эль Шенави архи болон алкахолын төрлийн зүйл уудаггүй гэх шалтгаанаар уг шагналыг хүлээн авахаас татгалзжээ.