Жердан Шакири ардын баатар болов

1036

Швейцарь 2:1 Серб

Гоол: Александр Митрович 5, Гранит Шака 52, Жердан Шакири 90

Тоглолтын шилдэг: Жердан Шакири


Хөлбөмбөг тааварлашгүй спорт гэдгийг өнөөдөрийн сүүлийн тоглолт харуулав. ДАШТ-д оролцож буй хөлбөмбөгчдөөс хамгийн намхан нь гэгдэх Швейцарийн Жердан Шакири энэ тоглолтын баатар боллоо.

Коста Рикаг 1:0-ээр буулган авсан Сербүүд энэ тоглолтын эхний гоолыг оруулсан юм. Дусан Тадичийн хөндлөн дамжуулалтаар Александр Митрович мөргөж гоол оруулснаар Балканы хойгийн баг дөнгөж тав дахь минутад гоолын салхийг хагалсан.

Тоглолтын эхнээс хоёр баг нээлттэй довтолсон тоглолт үзүүлж, эхний 15 минутад найман удаа хаалга руу цохисон юм. Эхний хагаст сербүүдийн довтолгоо хавь илүү үр дүн өгч, аюул тарьж байсан ч хоёрдугаар хагаст байдал өөрчлөгдөв. Завсарлагаанаар алдаа оноогоо сайтар ярилцаад гарч ирсэн Швейцарийн баг эхнээсээ аюултай довтолгоо зохион байгуулж байв.

Үр дүнд нь Гранит Шака тэнцээний гоолыг хийж, тоглолтын үндсэн цаг дуусах мөчид Жердан Шакири тооны харьцааг 2:1 болгосон юм. Ингэснээр Бразилын тэргүүлсэн энэ хэсэг ч бас сонирхолтой тулаанаар дүүрэн дуусах төлөвтэй. Бразил нэг гоол илүү оруулсан гэдгээрээ 4 оноотой хүснэгтийн тэргүүнд бичигдэж байгаа ч араас нь Швейцарь гоолын зөрүүгээр нэхэж явна. Гурван оноотой Сербүүд өөрсдөө Бразилыг хожвол хэсгээсээ шалгарах боломжтой бөгөөд тэнцвэл Швейцарийн тоглолтоос хамаарч, хувь заяа нь шийдэгдэнэ.