Японы алдарт тоглогч Кейсүки Хонда шигшээгээс зодог тайллаа

1053

Бельгийн шигшээ багт 3:2-оор хожигдсон Японы шигшээ багийн ахмад хагас хамгаалагч Кейсүки Хонда шигшээ багаасаа зодог тайлах болсноо мэдэгдлээ. Шигшээдээ 100 тоглолт хийхэд хоёроор л дутуу байгаа К.Хонда уг тоглолтын дараах хэвлэлийн бага хурлын үеэр энэ талаар мэдэгдсэн юм.

Тэрбээр “Японы шигшээд олон залуус гарч ирж байгаад баяртай байна. Тэд шигшээ багийн түүхийг шинээр бичих болно” гэж ярьжээ.

К.Хонда 2008 онд шигшээ багтаа анхны тоглолтоо хийж байв. Түүнээс хойш 98 тоглолтод оролцохдоо 37 гоол оруулжээ. Өдгөө 32 настай япон эр ДАШТ-д Сенегалын эсрэг гоол оруулснаар сүүлийн гурван ДАШТ-д дараалан гоол, гоолын дамжуулалт өгсөн анхны ази тоглогч болсон билээ.