Т.Очироо “Урианхай сурын мэргэн” болов

2177

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулсны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваанд нийт 185 харваач оролцон, онч мэргэнээ сорьсон юм.

  1. Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Тагнуулын Ерөнхий Газрын харваач Төхөөний Очироо 27 онож түрүүлэн “Урианхай сурын мэргэн” цолны болзол хангав.
  2.  Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Алдар Жем багийн харваач Батаагийн Баярсайхан 25 онож 2-р байр
  3.  Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул Урианхай сурын мэргэн Цэвээндоржын Батзориг 24 онож 3-р байр
  4.  Ховд аймгийн Дуут сумын уугуул Шийлэгийн Баянмөнх 24 онож 4-р байр
  5.  Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул МОНДЭ багийн харваач Хөхийн Бямбажав 24 онож 5-р байр тус тус эзэлсэн.

Тус тэмцээнд Монгол улсын спортын мастер цолны болзлыг Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул Алдар ЖЕМ багийн харваач Нармандахын Алтансүх, спортын дэд мастерийн болзолыг Ховд аймгийн Дуут сумын харваач Мөнхнасангийн Гансүмбэр, Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул МОНДЭ багийн харваач Амаржаргалын Артаг, Баян-Өлгий аймгийн Алтай сумын харваач Цэлгэрсүрэнгийн Хилчинхүү, Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул Сүлд спорт хорооны харваач Баастын Мөнхбаяр нар тус тус биелүүллээ гэж Монголын Урианхай сурын холбооноос мэдээллээ.