Украины хөлбөмбөгийн холбоо халагдсан дасгалжуулагчийн төлбөрийг төлнө

1062

Украины хөлбөмбөгийн холбооноос Хорватын шигшээ багийн туслах дасгалжуулагч Огнен Вукошевич торгуулийг төлөхөд бэлэн гэдгээ мэдэгдлээ. Цагтаа Хорватын шигшээ багт зүтгэж байсан О.Вукошевич тоглогч байхдаа Украинд тоглож явсан юм. Тиймээс ОХУ-ын шигшээ багийг ялсныхаа дараа хорват эр багийнхаа хамгаалагч нарын нэг Домагой Видагийн хамт “Украин мандтугай” хэмээн орилж, энэ ялалтыг Украинд зориуллаа гэх мэтээр цамнасан. Хариуд нь Хорватын шигшээ баг туслах дасгалжуулагчаа халж, Олон улсын хөлбөмбөгийн холбооноос 15 мянган швейцарь франкийн торгууль оноосон юм.

Харин түүнтэй хамт байсан хамгаалагч Домагой Видаг мөн зүй бус үйлдэл үзүүлсэн хэмээн буруутгасан ч анхааруулга өгөөд орхисон билээ.

Украины хөлбөмбөгийн холбооны тэргүүн Андрей Павелко улсынхаа 112 суваг хэмээх телевизид өгсөн ярицлагынхаа үеэр Хорватын өмсгөл, ороолттой олны өмнө гарч, сэтгүүлчдэд 15 мянган швейцарь франкийг хөлбөмбөгийн холбооны ажилтнууд маань өөрсдийнхөө халааснаас гаргах болно, гэхдээ энэ шийдвэрийн эсрэг давж заалдахаар бэлтгэж байгаа гэж ярьсан юм. Андрей Павелко Хорватын парламентийн гишүүн хүн. Тэрбээр энэ өмсгөл, ороолттойгоо их хуралдаа оролцсон төдийгүй ажлаасаа халагдсан дасгалжуулагчид шинэ ажил санал болгохоор бэлдэж байгаа аж.