Софтбол олимпийн салхийг хагална

1744

Токиогийн зуны олимпийн нээлт болохоос хоёр хоногийн өмнө софтболын тэмцээн эхэлнэ гэж зохион байгуулагчид мэдээлэв. Софтболын тэмцээн 2020 оны долдугаар сарын 22-нд орон нутгийн цагаар өглөөний 10:00 цагт эхлэх аж. Харин нээлтийн үйл ажиллагаа 24-нд болно. Эхний тоглолт Фүкүшимад болно.

Өмнө нь зуны олимпийн нээлтийн үйл ажиллагаа эхлэхээс нэг эсвэл хоёр хоногийн өмнө хөлбөмбөгийн тоглолт салхийг хагалдаг байлаа. Энэ удаад ч ялгаагүй хоёр хоногийн өмнө хөлбөмбөгийн тоглолт эхлэх боловч 10:00 цагаас хойш эхний тоглолт зохиогдохоор болжээ.

Токиогийн олимпийн хуваарийг үзэхийг хүсвэл энд дарна уу.

Гэхдээ энэ хуваарь эцсийн байдлаар бэлэн болоогүй. Тодруулбал, усанд сэлэлтийн зарим төрөл болохыг шийдээгүй байгаа аж. Гэхдээ усан спортын төрлүүд ихэнхдээ нээлтийн ажиллагааны дараа эхэлдэг уламжлалтай.

Бэйсболтой төстэй софтболын төрөл 1991 онд анх олимпийн хөтөлбөрт багтсан. Улмаар 1996 онд Атлантагийн олимпоос анх удаа болж, 2006 онд хасагдах хүртлээ дөрвөн олимпийн хөтөлбөрт багтсан түүхтэй. Эхний гуравт нь америкчууд түрүүлсэн бол Бээжинд Японы баг аварга болжээ.

Харин 2016 онд зохион байгуулагч орны хүсэлтээр бэйсбол, софтбол тэргүүтэй таван спортын төрлийг 2020 оны олимпийн хөтөлбөрт багтаасан. Гэхдээ 2024 оны хөтөлбөрт хэвээр үлдэх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.