Сонирхогчдын сүмогийн Азийн АШТ-ээс таван медальтай

2546

Бүгд найрамдах Хятад улс буюу Тайванийн нийслэл Тайбэй хот ойрын өдрүүдэд сонирхогчдын сүмогоор амьсгалж буй.  Учир нь энд 13 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн тэмцээн, найм дахь удаагийн эмэгтэйчүүдийн Азийн АШТ, 15 дахь удаагийн залуучуудын ДАШТ болон 22 дахь удаагийн насанд хүрэгчдийн ДАШТ зохион байгуулагдаж байгаа аж.

Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн болон эрэгтэйчүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн дүнгээ гаргасан. Хөнгөн жинд Галбадрахын Мөнхбаяр алтан медаль, дунд жинд Цогт-Эрдэнийн Мэндсайхан мөнгөн медаль, хүнд жинд Цэрэнсамбуугийн Анхбаяр хүрэл медаль, үнэмлэхүй жинд Нанжидсүрэнгийн Даваажамц мөнгөн медаль хүртжээ.

Түүнчлэн эмэгтэйчүүдийн хөнгөн жинд Эрдэнэбаатарын Энхбуян алтан медаль хүртсэн юм. Харин залуучуудын ДАШТ-ий эрэгтэйчүүдийн үнэмлэхүй жинд Төмөрбаатарын Тэмүүлэн мөнгөн медаль зүүж, эрчүүд багийн төрөлд дэд байранд оржээ.