Хабиб Нурмагомедов – Конор МакГрегор нар UFC 229-т тулалдана

1596

ОХУ-ын тулаанч Хабиб Нурмагомедов, Ирландын Конор МакГрегор нар эцсийн эцэст тулалдах нь тодорхой боллоо. Лас Вегас хотод болох тус тулаан холимог тулааны түүхэнд хамгийн өндөр үнэ хүрч, дээд амжилт тогтоох нь тодорхой боллоо.

Энэ талаар UFC холбооны тэргүүн Дана Уайт өнгөрсөн баасан гаригт Лос Анжелес хотод хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн юм. Тэрбээр ирэх аравдугаар сарын 6-нд Т-Мобил ордонд Хабиб болон Конор нар тулалдана гэдгийг албан ёсоор баталсан аж.

Хабиб Нурмагомедов өнгөрсөн дөрөвдүгээр сард Эл Яквинтаг ялж, дунд жинд аваргын бүс эзэмших болсон билээ. Гэхдээ түүний өрсөлдөгчид нэг бус удаа солигдож, эцэст нь Э.Яквинта дээр зогссон юм.

Харин К.МакГрегорын хувьд аваргын төлөөх тулаан болон хамгаалах тулаанд ялагдаж үзээгүй. 2016 оны арваннэгдүгээр сард Эдди Алваресийг ялснаар аваргын бүс эзэмших болсон ч дараа нь аваргаа хамгаалах тулаан хийгээгүй тул цолоо хураалгасан түүхтэй. К.МакГрегор энэ үед Флойд Мэйвэйдертэй боксын дүрмээр тулалдаад завгүй байв.

Хабиб Нурмагомедовын хувьд UFC-д огт ялагдаж үзээгүй нэгэн. Харин К.МакГрегор бол энэ холбооны хамгийн том од нь юм. Тэд эцэст нь аравдугаар сарын эхээр тулалдах нь тодорхой боллоо.