Ах дүү Нурмагомедов орон гэргүй хүмүүсийг доромжилсон хэрэгт оров

1847

Холимог тулааны UFC холбооны аварга, ОХУ-ын Хабиб Нурмагомедов болон түүний үеэл нар орон гэргүй хүмүүсийг элэглэсэн бичлэг цахим ертөнцөд тархсан юм. АНУ-д орон гэргүй хүмүүст даалгавар өгч, дараа нь мөнгө төлж байгаа бичлэг олны дургүйг хүргэжээ.

Ирэх аравдугаар сард Ирландын тулаанч Конор МакГрегортой том тулаан хийхээр бэлтгэж буй Хабиб уг бичлэгийг өөрийнхөө инстаграм хуудсанд тавьсан аж. Нэг их удалгүй уг бичлэгийг устгасан ч “MMA Bible” хуудас твиттер дээрээ тавьсан нь илүү олон хүнд хүрсэн юм.

Бичлэгийг Хабиб хийж, түүний үеэл, бас холимог тулаанч Абубакар Нурмагомедов гудамжинд орон гэргүй хүмүүсийг гар дээр суниавал мөнгө өгч байгаа нь үлдсэн юм. Уг бичлэг олон хүний дургүйг хүргэсэн бөгөөд тэдний дотор Английн холимог тулаанч Натианел Вуд болон Бельгийн Синди Дандоис, Шведийн Жак Хэрманссон нар өөрийн цахим хуудсандаа бусдыг элэг доог хийсэнд дургүйцэж байгаагаа илэрхийлжээ.