Индонезийн 78 настай тэрбумтан Азийн наадамд оролцох хамгийн ахмад тамирчин

1619

Индонезийн тэргүүн баячуудын нэг, тэрбумтан Майкл Бамбанг Хартоно “Bridge” хөзрийн төрөлд Азийн наадамд оролцох юм. Ингэснээр 78 настай өвөө тус тэмцээнд оролцох хамгийн ахмад настай тамирчдын нэг болжээ.

Ямартай ч эзэн орны багийн хамгийн ахмад тамирчин нь болсон юм.

Forbes сэтгүүлээс гаргасан жагсаалтаар Бамбанг болон түүний ах Буди Хартоно нар сүүлийн 10 жил дараалан улсынхаа ТОП 50 баячуудын жагсаалтыг тэргүүлж буй. Ах дүүс эцгээсээ өвлөсөн “Djarum clove” тамхины компани болон “BCA Bank” банк, санхүүгийн салбарт өрсөлддөг бизнестэй юм. Тэдний хөрөнгө 34 тэрбум ам.долларт хүрдэг аж.

Майкл Бамбанг Хартоно зургаан настайгаасаа “Bridge” хөзрөөр тоглож эхэлсэн бөгөөд Индонезийн “Bridge” хөзрийн холбооны хяналтын зөвлөлийн даргаар ажилладаг гэнэ.