Туялзуур сэлэмчид эхний өдрийн тэмцээнээ өндөрлүүлэв

1268

Азийн наадмын туялзуур сэлэмний төрөл өнөөдөр эхэлсэн. Эхний өдөр эрэгтэйчүүдийн эпее, эмэгтэйчүүдийн сабр сэлэмний төрөлд манай тамирчид хүч сорьсон юм.

Хасагдах шатанд өрсөлдөх эрх авахаар урьдчилсан шатанд бүх тамирчид хэсэгт хуваагдаж өрсөлддөг. Эмэгтэйчүүдийн сабр сэлэмний төрөлд Ю.Ариунзаяа “С” хэсэгт Хятад, Япон, Вьетнам, Хонконг, Балбын тамирчидтай багтсан ч харамсалтай нь нэг ч ялалт авч чадалгүй хасагдлаа.

Эрэгтэйчүүдийн эпее сэлэмний төрөлд Э.Дөлгөөн, Б.Батхүү нар өрсөлдсөн юм.

Э.Дөлгөөн “А” хэсэгт багтаж, Арабын Нэгдсэн Эмиратын сэлэмчин Абдулла Алхаммадиг 5:4-өөр ялсан ч хасагдах шатанд өрсөлдөхөд хангалттай байсангүй.

Харин Б.Батхүү “С” хэсэгт орж, Малайз, Пакистаны тамирчныг буулган авсан ч дөрөв дараалан хожигдсон. Гэхдээ эхний хоёр ялалтынхаа ачаар хасагдах шатанд Малайзийн Ко И Жид 15:9-өөр ялагдлаа. Уг нь манай тамирчин хэсэгтээ өрсөлдөгчөө хожсон боловч хасагдах шатанд барсангүй.