Ганхуягийн Нандинзаяа шигшээ наймд үлдэв

1560

Эмэгтэйчүүдийн хийн урт бууны 10 метрийн дасгалд ОУХМ Г.Нандинзаяа, Ч.Нарантуяа нар цэц мэргэнээ сорилоо. Шилдэг наймд шалгарах эрхийн төлөө урьдчилсан шатанд Г.Нандинзаяа 626.6 оноо авч, дөрөвдүгээр байраар шалгарсан бол Ч.Нарантуяа 619.3 оноогоор 19 дүгээр байрт оржээ. Буудлагын эл төрөлд 46 тамирчин өрсөлдсөн юм.

Шилдэг наймд Ираны хоёр, Хятад, Энэтхэг, БНСУ, Монгол, Сингапур болон Тайландын тамирчин орсон. Урьдчилсан шатанд Хятадын Шао Руозу 19 настай, залуу од. Тэрбээр эхний өдөр Азийн наадмын холимог багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн юм. Харин энэ өдөр уг дасгалд 631.9 оноо авч, Азийн наадмын рекорд тогтоожээ. Г.Нандинзаяагийн хувьд 1994 онд төрсөн, 24 настай буудагч. Риогийн олимпод 10 метрийн хийн урт бууны төрөлд 14 дүгээр байр эзэлсэн билээ.