Монголын багийн 10 дахь медалийг Ц.Удвал авлаа

4653

Азийн наадмын жюү жицү барилдаан хоёр дахь өдрөө үргэлжилж буй. Эхний өдөр медалиа луйвардуулсан ч хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 62 кг-д өрсөлдсөн Ц.Удвал маань дэмжигчдийнхээ итгэлийг алдсангүй. Тэрбээр эхлээд Вьетнамын Ти Хон Нгенийг шүүгчийн саналаар ялаад шөвгийн наймд Арабын Нэгдсэн Эмиратын бөх Хэсса Алшамсиг 3:0-ээр илүүрхсэн. Ингээд медалийн төлөөх эхний барилдаанд БНСУ-ын Сүн Кирад 5:0-ээр ялагдаж, хүрлийн төлөө хүч үзэхээр болжээ.

Хүрлийн төлөө Индонезийн бөх Жулья Симонтой хүч шавхсан барилдаан хийгээд 2:2-оор тэнцэж, эцэст нь шүүгчийн саналаар яллаа. Ингээд Монголын жюү жицүчдээс Азийн наадмын анхны, Монголын багийн нийт 10 дахь медалийг өдгөө 24 настай Ц.Удвал эх орондоо авчирлаа.

Гэрэл зургийг Э.Харцага