Байт харвааны эрэгтэй шигшээ баг IV байрт орлоо

2282

Өнөөдөр Азийн наадамд цэц сорьж буй байт харвааны тэмцээн дуусна. Энэ төрөлд манай улсаас хоёр медалийн төлөө харвах юм. Тодруулбал, рекурв харвааны эрэгтэй багийн төрөлд Б.Адьяасүрэн, Б.Отгонболд, Б.Пүрэвсүрэн нар, тус төрлийн харвааны холимог багийн төрөлд Б.Урантунгалаг, Б.Отгонболд нар хүрлийн төлөө БНХАУ-ын багтай өрсөлдөв.

Манай эрэгтэй баг тамирчдын нас залуу, бүгд 20-21 орчим насны залуус. Багийн төрөлд дэлхийн чансааны 22, Азийн чансааны наймдугаарт бичигддэг залуус маань дэлхийн чансааны наймдугаарт, Азийн чансааны зургадугаарт бичигдэж буй БНХАУ-ын багтай хүрлийн төлөө цэц сорьсон юм.

Харамсалтай нь, манай залуус зорьсондоо хүрч чадаагүй. Эхний сэт 56:50, дараагийнх нь 58:53, гурав дахь үед 54:52-оор ялагдаж, нийлбэр оноогоор 168:155-аар хожигдсон юм.

Энэ төрөлд Тайванийн баг БНСУ-ын харваачдыг 5:3-аар ялж, шуугиан дэгдээв. Манай харваачид хагас шигшээд Тайванийн багт мөн 6:0-ээр хожигдсон билээ.

Рекурв харвааны холимог багийн төрөл 14:00 цагаас хүрэл медалийн төлөө харваж эхэлнэ.

Эрэгтэй шигшээ баг БНХАУ-ын багтай хүрэл медалийн төлөөх харвааны бичлэг: