Байт харваачид медаль авч чадсангүй

2253

Азийн наадмын байт харвааны төрөлд хүрэл медалийн төлөө цэц сорьсон Б.Урантунгалаг, Б.Отгонболд нар БНХАУ-ын багт 6:2-оор ялагдаад медальгүй хоцорлоо.

Эхний үед Хятадын баг 36:32-оор ялж, хоёр дахь сэтэд манай баг тамирчид 36:35-аар илүүрхсэн. Гэвч гурав болон дөрөвдүгээр сэтэд 37:34, 37:34-өөр хожигдож, мултарсан юм.

Энэ төрөлд Японы шигшээ баг Хойд Солонгосыг 6:0-ээр ялж, аваргалсан юм.

Ийнхүү Азийн наадамд оролцсон манай байт харваачдын тэмцээн өндөрлөв.