Азийн наадмаар 9 улс медальгүй хоцров

2193

Өчигдөр хаалтын ёслолоо хийсэн Азийн наадмаас манай улс 5 алт, 9 мөнгө, 11 хүрэл медаль хүртэж, түүхэн дээд амжилт тогтоосон билээ.

Тэгвэл Азийн наадмыг 9 улс ямар нэг медальгүй өндөрлөжээ. Бангладеш, Бутан, Бруней, Мальдив, Оман, Палестин, Шри Ланк, Зүүн Тимор болон Йемен улсаас тамирчид нь медаль аваагүй аж.

Бангладеш улс 117 тамирчин илгээсэн боловч шагналын тавцанд гишгэх хүн тодорсонгүй. Мальдив тэднээс дутахааргүй их буюу 116 тамирчинтай оролцсон боловч төрийн далбаагаа мандуулж чадаагүй юм. Гэхдээ энэ хоёр улсаас илүү олон тамирчин явуулаад хоосон хоцорсон улс бий. Тэд бол Шри Ланк. Тус улсаас 172 тамирчин “Жакарта-Палембанг”-ийг зорьсон ч медальд хүрсэнгүй.