UFC 229: Конор МакГрегор ба Хабиб Нурмагомедов; Супер тулааны тухай мэдэх ёстой долоон зүйл

3228

АНУ-ын цагаар энэ сарын 6-нд Монголын цагаар энэ сарын 7-ны өглөөний 10:00 цагт холимог тулаан сонирхогчдын хувьд томоохон тоглолт хүлээж байна. Ирландын “сагсуу шар” Конор МакГрегор, ОХУ-ын Хабиб Нурмагомедов нарын халз тулаан зөвхөн холимог тулаан сонирхогчид гэлтгүй их спортын хөгжөөн дэмжигчдийн сонирхлыг татаж буй. Өдгөө 30 настай К.МакГрегор шоу хөөж, хоёр жил гаруй их холимог тулаанд ороогүй юм. Тэгвэл UFC 229-д эргэн ирэхээр болсон билээ. Ингэхдээ зүгээр нэг нусгай бацаантай тулалдах бус дэлхийн аваргын бүс эзэмшиж буй орос тулаанч Хабибтай хүч үзнэ.


Тулаан хэдэн цагаас болох вэ?

Монголын цагаар энэ сарын 7-ны ням гаригт, өглөөний 10:00 цагт гол тулаан эхэлнэ. Хүсвэл үүрийн 6:30 цагаас болон өглөөний 8:00 цагт болох урьдчилсан тулааныг ч үзэж болно.


Хаана болох вэ?

К.МакГрегор Флойд Мэйвэйдертэй бокс тоглосноос хойш 14 сарын дараа холимог тулаанд эргэн ирж байгаа юм.

АНУ-ын Лас Вегас хотын Т-Мобил ордонд болно. К.МакГрегор 2014 оноос хойш нутагтаа бус харин АНУ-д тулаан хийх болсон юм. Лас Вегаст холимог тулааны таван тоглолтод оролцож, дөрөв ялж, нэг хожигдсон. Хабибын хувьд Вегаст гурван тулаанд оролцож, бүгдэд нь ялсан үзүүлэлттэй.


Конор МакГрегор ба Хабиб Нурмагомедов

Конор 2016 оны арваннэгдүгээр сард Эдли Алваресийг ялж, хоёр жинд аварга болсон ч аваргаа хамгаалах тулааныг зохих хугацаанд хийгээгүй тул бүсээ хураалгасан юм. Харин Хабибын хувьд бүх өрсөлдөгчөө ялсан.

Хабиб Нурмагомедов бол UFC холбооны аварга болсон цор ганц орос тамирчин, бас анхны муслим шашинтан. Холимог тулааны түүхэнд ялагдалгүй 26 дараалан ялсан амжилттай анхны тулаанч юм.

Тэрбээр 1988 онд төрсөн, Дагестан гаралтай. Аав Абдулманап нь армийн ахмад цэрэг байсан, хүүгээ найман настайгаас нь чөлөөт бөхөөр хичээллүүлсэн юм. Тэднийх гэрийнхээ доод давхарыг засч, бэлтгэл хийх танхим болгосон нь ирээдүйн холимог тулаанч төрөх үндэс болжээ. Хабиб зөвхөн чөлөөт бөхөөр хичээллээд зогсохгүй, жүдо, дараа нь самбо суралцаж, холимог тулаанч болох эхлэлээ тавьсан юм. Улмаар 2008 оны есдүгээр сард холимог тулаанд анхны тулаанаа хийж, эхний сардаа л дөрөв дараалан ялсан түүхтэй. 2012 оноос UFC-д тулалдаж буй


Орлого

Флойд Мэйвэйдер болон Конор МакГрегор нарын тулааны нийт орлого 450 сая фунтад хүрсэн. Харин UFC-д Конорын 2016 оны наймдугаар сард UFC 202-д Нэйт Диастай хийсэн тулааны зөвхөн төлбөрт сувгийг 1.65 сая үзэгч худалдаж авсан нь рекорд. Тэгвэл Орос – Ирландын тулаан энэ рекордыг давж гарна гэдэгт итгэлтэй байгаа аж.


Холимог тулааны ертөнцөд

Х.Нурмагомедов UFC холбооны аваргын бүсээ хамгаалах зорилготой тулалдаж буй. Өнгөрсөн пүрэв гаригт хийсэн хэвлэлийн бага хурал дээр орос эр өөрийгөө “Холимог тулааны Ф.Мэйвэйдер” хэмээн нэрлэсэн билээ.

Ямартай ч холимог тулааны ертөнцөд хүн бүрийн ярианы сэдэв болж буй нь гарцаагүй.


Конор МакГрегорт ялах боломж бий юу?

Хабиб бол 26 дараалан ялсан, харин Конор холимог тулаандаа удаан хугацааны дараа эргэн ирж буй. Тиймээс ялах магадлал орос тулаанчид их бий. Магадгүй эргэн ирж буй К.МакГрегорын хувьд замналынх нь хамгийн хүчтэй өрсөлдөгч байж мэдэх юм.


Тони Фергюсон – Энтони Петтис

К.МакГрегорын эргэн ирж буй явдал UFC 229 тулааны ганц гол сэдэв биш. Энэ өдөр Тони Фергюсон болон Энтони Петтис нарын тулаан болно.