Жүдо: Дария Билодид Залуучуудын дэлхийн аварга боллоо

1050

Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-ий эхний өдөр өндөрлөв. Эмэгтэй 44, 48 кг, эрэгтэй 55, 60 кг жингийн аваргууд өнөөдөр тодорлоо.

Олны анхаарлын төвд ороод буй насанд хүрэгчдийн дэлхийн аварга, Украины Дария Билодид залуучуудын дэлхийн аварга боллоо. Түүний жинд аваргын төлөө Японы жүдоч Сана Ёшида гарч ирсэн боловч Д.Билодидод өрсөлдөөн үзүүлсэнгүй. Сана бол насанд хүрэгчдийн 57 кг-д манай Д.Сумъяагийн гол өрсөлдөгч, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Цүкаса Ёшидагийн төрсөн дүү аж.

Дария залуучуудын хошой аварга боллоо

Ийнхүү Дариягийн ялагдаагүй тэмцээний цуврал наймд хүрч, сар хүрэхгүй хугацааны дотор хоёр дэлхийн аваргад дараалан түрүүлэв.


ЭМЭГТЭЙ:

44 кг: 

  • Алт: Чихиро Тодокоро (Япон)
  • Мөнгө: Оумайма Бедоуие (Тунис)
  • Хүрэл: Лоис Петит (Бельги)
  • Хүрэл: Аманда Арраеш (Бразил)

48 кг:

  • Алт: Дария Билодид (Украин)
  • Мөнгө: Сана Ёшида (Япон)
  • Хүрэл: Лаура Мартинес Абеленда (Испани)
  • Хүрэл: Андреа Стоядинов (Словак)

Э.Уртнасан эхний тойрогт АНУ-ын Норан Элмароукейг ялсан ч харамсалтай нь Мароккогийн жүдоч Эддинари Чаймаегийн этээнд бүдэрч, тэмцээнийг орхисон юм.


ЭРЭГТЭЙ:

55 кг:

  • Алт: Ровшан Алиев (Азербайжан)
  • Мөнгө: Балабай Агаев (Азербайжан)
  • Хүрэл: Хаяата Ханда (Япон)
  • Хүрэл: Имам Ибрагимов (ОХУ)

Д.Бөхчулуун эхний тойрогт Бразилын Эмерсон Сильваг иппоноор цэвэр ялсан ч энэ тэмцээнд мөнгөн медаль хүртсэн Азербайжаны Балабай Агаевт иппоноор ялагдав.


60 кг: 

  • Алт: Генки Кога (Япон)
  • Мөнгө: Сэйширо Кониши (Япон)
  • Хүрэл: Яба Папинашвили (Гүрж)
  • Хүрэл: Ренан Торреш (Бразил)

Манай жүдоч Э.Сумъяабазар эхний тойрогт хийлээд хүрэл медаль хүртсэн Бразилын Ренан Торрештой цаг сунгасан ч гурван торгуулиар ялагджээ.