Чөлөөт бөх: 2021 оны ДАШТ Норвегийн Осло хотод болно

851

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны чуулга уулзалт болж, ойрын хоёр жилийн төлөвлөгөөгөө баталжээ. Уулзалт өнгөрсөн сард Афганистаны Кабул хотод халдлагад өртсөн чөлөөт бөхийн клубийн эмгэнэлд явдалд гашуудлын нэг минутаар эхэлсэн юм.

Энэ үеэр ирэх хоёр жилд болох зарим насны ДАШТ-ийг болон бусад томоохон тэмцээнийг баталгаажуулсан байна.

2019 оны ДАШТ-үүд:

  • Насанд хүрэгчид – Казахстаны Астана хот
  • u23 хүртэлх насны – Унгарын Будапешт
  • Залуучууд – Эстонийн Таллинн
  • Өсвөр- Болгарын Софи
  • Ахмад – Гүржийн Тблиси

2020 оны ДАШТ-үүд:

  • u23 хүртэлх насны – Финландын Тампере хот
  • Залуучууд – Сербийн Белград
  • Өсвөр – Унгарын Татабанья
  • Ахмад – Грекийн Афин

2021 оны ДАШТ-үүд:

  • Насанд хүрэгчид – Норвегийн Осло
  • Өсвөр – Унгарын Будапешт

2019 оны Европын АШТ:

  • Насанд хүрэгчид: Румыний Бухарест
  • 23 хүртэлх насны: Сербийн Нови Сад
  • Залуучууд: Испанийн Понтеведра
  • Өсвөр: Италийн Фаэнца

2020 оны Европын АШТ:

  • 23 хүртэлх насны: Австрийн Зальцбург
  • Залуучууд: Макдонын Скопье
  • Өсвөр – Македонын Кишинёв

2019 оны Азийн АШТ: 

  • Насанд хүрэгчид: БНХАУ-ын Шиань
  • Залуучууд: Ливаны Бейрут
  • Өсвөр: Тайванийн Тайжун

2021 оны Азийн АШТ:

  • Казахстаны Алматы