Будапешт 2018: Э.Бэхбаяр тэргүүтэй таван бөх өнөөдөр барилдана

1051

Унгарын Будапешт хотод болж буй бөхийн төрлүүдийн ДАШТ-ий хоёр дахь өдөр чөлөөт бөхийн 57, 65, 79, 92 кг жингийн урьдчилсан шат, 61, 74, 86, 125 кг жингийн финалын барилдаан болно. Өчигдөр болсон эхний өдрийн барилдаанд Т.Түвшинтулга дагаж барилдах эрхтэй болсон билээ.

Тэгвэл өнөөдөр эрэгтэйчүүдийн 57 кг-д Э.Бэхбаяр, 65 кг-д Т.Тулга, 79 кг-д П.Өнөрбат, 92 кг-д Л.Төртогтох нар хүч сорих юм.


ЭРЭГТЭЙ 57 КГ

Э.Бэхбаяр Ираны бөх, Азийн наадам болон тивийн АШТ-ий хүрэл медальт Реза Атри Нагарчитай оноолт таарчээ. Тэд хамгийн сүүлд Азийн наадмын хагас шигшээд учраа таарч, Бэхээ 8:2-оор ялсан билээ.  Түүнийг ялвал ДАШТ-ий хүрэл медальт, Европын мөнгө, гурван хүрэлтэй Беларусийн Уладзислау Андрейтай хүч үзнэ.


ЭРЭГТЭЙ 65 КГ

Т.Тулга эхний тойрогт Словакийн Давид Хабаттай учраа таарсан. Түүнийг ялвал ДАШТ-ий мөнгө, Европын наадмын мөнгө, тивийн АШТ-ий алт, хошой мөнгөтэй Польшийн нэр дээр барилдаж буй дагестан эр Магомедмурад Гаджиев, Арменийн Валодия Франгульян нарын ялсантай нь хүч сорино.


ЭРЭГТЭЙ 79 КГ

П.Өнөрбат эхний тойрогт Энэтхэгийн бөх Сачин Ратитай оноолт таарсан. Түүнийг ялвал БНСУ-ын Ман Хо Отой дараагийн даваанд учраа таарах юм. Хоёр ялвал ОХУ-ын Ахмед Гаджимагомедов, Казахстаны Бахтияр Избассаров нарын ялсантай нь барилдана.


ЭРЭГТЭЙ 97 КГ

Л.Төртогтох эхний тойрогт хийлээд Казахстаны Нургали Нургайпулитай барилдана. Түүнийг ялвал БНСУ-ын И Ёон Ку, Беларусийн Иван Янкоуски нарын ялсантай нь хүч үзнэ.