Хөл нь хугарсан ч замаа дуусгасан япон гүйгч (Бичлэг)

1545

Японы гүйгч Рей Ида хэмээх 19 настай тамирчин цахим ертөнцөд дуулиан тариад байна. Их сургуулийн оюутан Рей Ида өнгөрсөн долоо хоногт болсон буухиа марафоны үеэр хөлөө хугалсан ч туулах ёстой 7.2 км замынхаа сүүлийн 213 метрийг мөлхөж, барианд орсноор багийнхаа тамирчдад тэмцээнээ үргэжлүүлэх боломж олгосон юм.



Хөл нь хугарсан гүйгчийг уралдаанаа зогсоохыг зохион байгуулагчид хүсэхэд тэр зөвшөөрөөгүй. Харин өөрийн даалгавараа биелүүлэхэд хичнээн метр үлдсэн болохыг асууж, тэмцээнээ цааш үргэлжлүүлэхээр шийдсэн байна. Уралдаанаа дуусгаад шууд эмнэлэгт очсон бөгөөд эмч нар түүнийг дөрвөн сар дахин гүйхийг хориглосон гэнэ.

Рей Ида мэргэжлийн гүйгч биш. Тэдний багийнхан сонирхогчийн ангилалтай буухиа марафонд буюу хүн тус бүр нь 7.2 км замыг туулах, зургаан гишүүнтэй багийн тэмцээнд оролцсон юм.

Олон нийтийн зүгээс хүнд бэртсэн тамирчинг зогсоох арга хэмжээ аваагүй хэмээн зохион байгуулагчдыг буруутгасан ч шүүгч болон бусад албаныхан мөн багийн менежер нь тамирчнаа хүнд бэртсэнийг сонсоод тэмцээнээс гарах шийдвэр гаргасан ч Р.Ида хүлээн зөвшөөрөөгүй гэнэ. Харин эмнэлэгт очсон хойноо Р.Ида багийнхаа менежерийн өмнөөс уучлалт гуйсан байна.