Жүдо: Гаагийн гран прид оролцох манай багийн урьдчилсан бүрэлдэхүүн

487

Энэ сарын 16-18-нд буюу энэ долоо хоногийн амралтын өдрүүдээр Нидерландын өмнөд мужид орших Гааг хотод жүдо бөхийн Гран При тэмцээн болно. Энэ тэмцээнд 66 орны 443 жүдоч өрсөлдөхөөр нэрээ өгсөн бөгөөд манай улаас эрэгтэй 5, эмэгтэй 5 нийт 10 жүдоч оролцох юм.


Манай баг тамирчдын мэдүүлэг:

ЭРЭГТЭЙ:

60 кг: Ганбатын Болдбаатар, Дашдаваагийн Амартүвшин

66 кг: Довдонгийн Алтансүх, Даваадоржийн Төмөрхүлэг

73 кг: Сономдагвын Чинзориг

ЭМЭГТЭЙ:

52 кг: Бишрэлтийн Хорлоодой, Ганболдын Ганцэцэг

63 кг: Болдын Ганхайч, Балдоржийн Мөнгөнчимэг

+78 кг: Шүрэнчимэгийн Сэржмядаг