Бокс: Флойд Мэйвэйдерийн үзүүлэх тоглолтын дүрэм

1520

АНУ-ын боксчин Флойд Мэйвэйдер, Японы кикбоксчин Теншин Насүкава нар он солигдох үед үзүүлэх тулаан хийхээр болсон юм. Анх Японы тал бодит тулаан гэж зарласан боловч америк боксчин нутагтаа очоод холимог тулаанаар бус үзүүлэх тоглолт хийх байсан гэж мэдэгдсэн билээ.

Мэргэжлийн боксын дэлхийн аварга, замналынхаа турш нэг ч ялагдалгүй 50 хожсон Флойд Мэйвэйдер, кикбоксын дэлхийн аварга, 28 тулаан дараалан ялсан Теншин Насүкава нарын тулаан гурван минутаар гурван үе тоглох юм.

Тулаан боксын дүрмээр зохиогдох бөгөөд хөл оролцохгүй, бас албан ёсоор оноог тооцохгүй тул хяналтын шүүгчгүй зохион байгуулах аж.

Флойд Мэйвэйдер, Теншин Насүкава 

Тулаан “Сайтама Супер Арена” ордонд “RIZIN 14” тулааны нэг хэсэг болох юм. Мэйвэйдер “Би бол шоу бизнесмэн хүн. Япон дахь тулаан сонирхогчдод шоу үзүүлэх болно” гэж ярьжээ. Т.Насүкавагийн хувьд Ф.Мэйвэйдертэй тулалдах бэлтгэлээ АНУ-д хангасан. Тэрбээр боксын хөнгөн жингийн дэлхийн аварга асан Хорхе Линарестай хамт бэлтгэл хийсэн юм.