Фото: Оросын спортын халуухан хүүхнүүд

1901

RT буюу “Russia Today” цахим сайтаас 2018 оны сар бүр мэдээний чимэг болсон спортын сайхан хүүхнүүдийн тухай сонирхолтой нийтлэл гарчээ. Уг нийтлэлийг орчуулав.

1. Нэгдүгээр сар – Хөлбөмбөгийн шүүгч Екатерина Костюнина

Екатерина Костюнина

Оросын эмэгтэй хөлбөмбөгийн шүүгч Екатерина Костюнинаг тус улсын төдийгүй дэлхийн хамгийн халуухан шүүгч хэмээн цоллосон. Өдгөө 23 настай залуухан шүүгч бүсгүй олон улсын хөлбөмбөгийн холбооны албан ёсны шүүгч, эмэгтэйчүүдийн ДАШТ болон Аваргуудын лигийн тоглолтод ажилласан туршлагатай. Костюнинагийн инстаграм хуудас ойролцоогоор 100 гаруй мянган дагагчтай. Түүнд албан үүргээ гүйцэтгэхэд ямар нэг асуудал үүсч байгаагүй, харин ч тоглолтын дараа эрэгтэй тоглогчдоос цэцэг бэлгэнд авдаг аж.

2. Хоёрдугаар сар – Кёрлингийн тамирчин Анастасия Брызгалова

Анастасия Брызгалова Пёнчаны олимпийн үеэр

Хоёрдугаар сард болсон Пёнчаны цагаан олимпийн үеэр кёрлингийн холимог хос төрөлд өрсөлдсөн Анастасия Брызгалова олны анхаарлыг татсан юм. Тэрбээр өөрийн нөхөр Александер Крушельницкигийн хамт хүрэл медаль хүртсэн ч нөхрөөс нь допинг илэрсэн тул медалиа хураалгасан билээ. Түүнийг медалийн тавцанд зогсоог харсан олон хүн холливудын жүжигчин Анжелина Жоли, Меган Фокс нартай харьцуулж байлаа.

3. Гуравдугаар сар – Любовь Ткач (хөнгөн атлетик)

Любовь Ткач

Хөнгөн атлетикийн тамирчин Любовь Ткач 2015 онд насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцож, 23 хүртэлх насны тивийн аваргаас мөнгөн медаль хүртсэн. Харин түүнээс хойш бэлтгэл хийхээс гадна инстаграмдаа анхаарал тавьж, хэдийнэ олон мянган дагагчтай болсон аж. Л.Ткач хөнгөн атлетикийн олон төрөлтөөр хичээллэдэг. Хувийн дээд оноо нь 6,151 аж.

4. Дөрөвдүгээр сар – “Енисей” хөлбөмбөгийн баг

“Енисей” хөлбөмбөгийн эмэгтэй баг

Өнгөрсөн дөрөвдүгээр сард “Енисей” хөлбөмбөгийн эмэгтэй багийн тоглогчид хэрвээ лигийн аварга болвол нүцгэн зурагаа авхуулна гэж мэдэгдэж байв. Үүнийг тус клубийн албан ёсны цахим хуудсанд баталгаажуулж, тамирчдынхаа хагас нүцгэн зургийг нийтлэсэн юм. Багагүй шүүмжлэлд өртсөн ч тэд лигтээ долдугаар байрт орсон тул бүтэн нүцгэлэх шаардлага гараагүй.

5. Тавдугаар сар – Мария Шарапова (теннис)

Мария Шарапова

Оросын теннисчин Мария Шарапова допингийн улмаас 15 сар их спортоос хөндий байсны эцэст эргэн ирээд тавдугаар сард болсон Их Дуулга тэмцээнд хамгийн өндөр амжилтаа гаргасан юм. 31 настай бүсгүй шөвгийн 8-д хүрээд Испанийн Гарбин Мугурусад ялагдсан билээ. “Forbes” сэтгүүлийн мэдээлснээр М.Шарапова 2018 онд хамгийн их орлоготой таван эмэгтэй теннисчний нэгээр тодорсон. Тэрбээр нэг жилийн хугацаанд 10 гаруй сая ам.долларын орлого олжээ.

6. Зургадугаар сар – Халуухан хөгжөөн дэмжигч

Наталия Немчинова

Хэдийгээр спортын хүн биш ч гэлээ Наталия Немчинова хэмээх энэ бүсгүй эх орондоо болсон хөлбөмбөгийн ДАШТ-ийг үзэж яваад олны танил болсон билээ. Лужники цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтод үзэгдсэн “тэнгэрийн сахиус” тэр дороо л олны анхаарлын төвд орсон. Хожим Оросын хэвлэлд түүнийг насанд хүрэгчдийн кино од болохыг нь олж мэдсэн аж.

7. Долдугаар сар – Мария Лиман

Мария Лиман

Наталия Немчиновагийн нууц задарсан тул хөлбөмбөг сонирхогчид өөр нэгэн халуухан бүсгүйг ДАШТ-ий гоо үзэсгэлэнгээр тодруулсан юм. Энэ удаад 24 настай модель, телевизийн хөтлөгч Мария Лиман олны анхааралд өртжээ.

8. Наймдугаар сар – Оросын синхрон сэлэлтийн баг

Энэ сард Европын АШТ-ээс Оросын синхрон сэлэлтийн баг хошой алтан медаль хүртжээ.

9. Есдүгээр сар – Юлия Ушакова (хөтлөгч)

Юлия Ушакова

Мөсний хоккейн “Спартак Москва” багийн хөтлөгч Юлия Ушакова шагайндаа бэртэл аваад эмнэлгийн өрөөнд хэвтэж байгаа зургийг клубийн албан ёсны твиттер хуудас ашигласан нь Ю.Ушаковаг од болгосон юм. Тэрбээр ажлаа хийж яваад мөсөн дээр хальтарч, шагайгаа гэмтээсэн бөгөөд багийн эмнэлгийн алба яаралтай тусламж үзүүлжээ. “Спартак Москва” багийнхан хэтэрхий секси зураг ашигласан гэж багагүй шүүмжлэлд өртсөн билээ.

10. Аравдугаар сар – Елизавета Туктамышева (уран гулгагч)

Елизавета Туктамышева

Гурван жилийн өмнө эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд дэлхийн аварга болсон уран гулгагч Елизавета Туктамышева түүнээс хойш Евгенья Медведева, Алина Загитова зэрэг дүү нартаа дарагдах болсон юм. Харин өнгөрсөн аравдугаар сард Канадын Гран При тэмцээнд орос бүсгүй тэсрэлт хийв. Бритнэй Спирсийн “Toxic” дууны аян дээр тэр урьд өмнө нь үзэгдэж байгаагүй үзүүлбэрийг толилуулж, спорт сонирхогчдын нүдийг бүлтийлгэсэн юм.

11. Арваннэгдүгээр сар – Нүцгэн үнэн төсөл

Анна Пругова

ОХУ-ын олимпийн хорооноос “Нүцгэн үнэн” төслийг хэрэгжүүлсэн. Үүгээр эмэгтэй тамирчид хэрхэн хүнд гэмтлээс эргэн ирж, ямар хэцүү зам туулж, амжилтад хүрснээ хүүрнэдэг юм. Уг төсөлд кёрлингийн тамирчин Анна Сидорова, хоккейчин Анна Пругова, Риогийн олимпийн мөнгөн медальт, дугуйчин Анастасия Войнова, чөлөөт бөхийн тамирчин, олимпийн мөнгөтэй Валериа Коблова нар өөрсдийнхөө түүхийг өгүүлдэг аж.

12. Арванхоёрдугаар сар – ОХУ-ын гандболын баг

Энэ сард болсон гандболын Европын АШТ-ий финалд оросын эмэгтэй тамирчид шалгарсан. Аваргын төлөө дэлхийн аварга Францын багт хожигдсон ч Оросын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Евгени Трефилов шавь нараа энэ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй баг тамирчид хэмээн магтсан нь сэтгүүлчдийн анхааралд өртсөн юм.