UFC: Денис Стоянич хүчирхийлэлд өртсөн эмэгтэйг аврав (видео)

848

Цагтаа UFC-д тулалдаж явсан Денис Стоянич хүчирхийлэлд өртсөн эмэгтэйг аварчээ.

Босни ба Херцеговинагийн нийслэл Сараево хотод байрладаг шөнийн цэнгээний газрын үүдэнд нэгэн эмэгтэй хүчирхийлэлд өртөх үеэр холимог тулаанч Денис Стоянич уг эмэгтэйг аварчээ. UFC-гийн хүнд жинд тулалдаж байсан Д.Стоянич (13-3) уг шөнийн цэнгээний газрыг ажлуулдаг аж.

Шөнийн цэнгээний газрын бичлэг

Д.Стоянич цагдаа дуудах эсэхийг эмэгтэйгээс асуухад цагдаад мэдэгдэх хүсэлгүй байгаагаа хэлжээ. Ингээд хамгаалагчийнхаа хамт таксинд суулгаж өгсөн гэнэ.