UFC: Тулаанч бүсгүйг дээрэмдэх гээд бүтэлгүйтэв

1071

Холимог тулаанч Польяна Вианаг Бразилын Рио Де Жанейро хотод дуудлагын такси хүлээгээд зогсож байх үеэр нь нэгэн эр дээрэмдэх гэж оролдоод бүтэлгүйтжээ.

“Төмөр хадагтай” хочит Польяна Вианаг “MMA Junkie” сайтад өгсөн ярилцлагадаа “Нэг танихгүй эр хуурамч гар буу ашиглаж, гар утсыг маань дээрэмдэхийг завдсан. Дээрэмчин надад дөхөж ирээд “Утсаа өг! Эсэргүүцэх хэрэггүй шүү, би армид бэлтгэгдсэн хүн шүү” гэж хэлсэн. Буутай байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэх гэсэн ч үнэндээ хулхи харагдсан тул итгээгүй” гэж ярьжээ.

Азгүй дээрэмчин

Холимог тулаанч бүсгүй дээрэмчний нүүр лүү хоёр удаа цохиж, унагаад дараа нь өчсөн гэнэ. Ухаан алдталаа айсан эр ямар хүнтэй орооцолдсон бэ гэдгээ ойлгоод уучлалт гуйж, түүнийг явуулахыг гуйсан гэнэ. Гэхдээ Виана дээрэмчин эрийг зүгээр явуулахыг хүсээгүй гэнэ.

Дээрэмчний ашигласан “зэвсэг”

UFC холбооны тэргүүн Дана Уайт өөрийн цахим хуудсаар дамжуулан П.Вианаг дээрэмдэх бүтэлгүй санаа гаргасан эрийг хашраасанд талархаж байгаагаа илэрхийлжээ.

Энэ жил 26 настай П.Виана холимог тулааны ертөнцөд 10 ялж, хоёр хожигдсон. Хамгийн сүүлд өнгөрсөн оны наймдугаар сард Жэй Жэй Олдричид ялагдсан юм.

Польяна Виана