Жүдо: УАШТ-ий сүүлийн өдрийн дүн

1946

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 42, эмэгтэйчүүдийн 27, багийн долоо дахь удаагийн УАШТ Сэлэнгэ аймагт болж байна. Хоёр дахь өдөр дунд болон хүнд жингийнхэн аваргаа тодруулснаар бүх жингийн улсын аваргууд тодорлоо.

Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 81, 90, -100, +100 кг-д, эмэгтэйчүүдийн 70, -78, +78 кг жингийн аваргууд тодорсон юм.

Тус тэмцээний эхний өдрийн дүнг үзэхийг хүсвэл энд дарна уу


Эрэгтэйчүүдийн 81 кг (19)

81 кг жингийн медальтнууд
  • Алт: Отгонбаатарын Ууганбаатар (Сүлд)
  • Мөнгө: Баянмөнхийн Гаажадамба (Женко)
  • Хүрэл: Батмөнхийн Алтансүх (Хурд)
  • Хүрэл: Ц.Жанлавцогцол (ДЛС)

О.Ууганбаатар мастер долоо дахиа улсын аварга боллоо. Үүнээс сүүлийн дөрвөн жил дараалан улсын аваргад түрүүлсэн юм. Түүнтэй сүүлийн хоёр жил дараалан аваргын төлөө өрсөлдсөн Б.Гаажадамба хошой мөнгөн медальтай болов. Тэрбээр 2016 онд мөн хүрэл медаль зүүж байсан юм. Б.Алтансүх хоёр жил дараалан хүрэл, Ц.Жанлавцогцол анх удаа медаль хүртлээ.


Эрэгтэйчүүдийн 90 кг (16)

90 кг жингийн медальтнууд
  • Алт: Эрдэнэхүүгийн Мөнхжаргал (Сүлд)
  • Мөнгө: Хашбаатарын Цагаанбаатар (Эрч)
  • Хүрэл: Наранхүүгийн Баатархүү (Эрч)
  • Хүрэл: Дашцэрэнгийн Сандуйжав (Алдар)

Э.Мөнхжаргал насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа түрүүллээ. Өдгөө 22 настай залуу жүдоч Э.Мөнхжаргал 2017 онд хүрэл медаль хүртэж байв. Улсын аваргад найм түрүүлсэн Х.Цагаанбаатар аварга 2015 онд их спортоо орхисон ч энэ удаагийн улсын аваргад хөлсөө гаргав. Н.Баатархүү улсын аваргаас хошой хүрэл, Армийн ДАШТ-ий мөнгөтэй Д.Сундуйжав анх удаа хүрэл медаль зүүв.


Эрэгтэйчүүдийн -100 кг (16)

-100 кг жингийн медальтнууд
  • Алт: Бередмуратын Серик (Сүлд)
  • Мөнгө: Дэлгэрийн Цэрэнням (Хилчин)
  • Хүрэл: Ганы Түвшинжаргал (Хилчин)
  • Хүрэл: Гантулгын Алтанбагана (Алдар)

Улсын начин Б.Серик насанд хүрэгчдийн УАШТ-ээс хоёр дахь медаль, анхны алтаа авлаа. Өнгөрсөн жил хүрэл медаль хүртэж байсан Д.Цэрэнням энэ жил амжилтаа ахиулсан бол Г.Түвшинжаргал тав дахь, Г.Алтанбагана дөрөв дэх медалиа хүртлээ. Ойрын үед бэртэлтэй байсан Г.Алтанбагана энэ удаад дээд жиндээ зодоглоод хүрэл медаль хүртлээ.


Эрэгтэйчүүдийн +100 кг (19)

+100 кг жингийн медальтнууд
  • Алт: Одхүүгийн Цэцэнцэнгэл (Эрч)
  • Мөнгө: Баттулгын Тэмүүлэн (Женко)
  • Хүрэл: Хутагийн Цогтгэрэл (Алдар)
  • Хүрэл: Сумъяабэйсийн Бат-Орших (Жүдо академи)

2016 онд насанд хүрэгчдийн УАШТ-ий 90 кг жинд хүрэл медаль хүртэж байсан улсын начин Б.Одхүүгийн хүү О.Цэцэнцэнгэл анх удаа улсын аварга боллоо. Сүүлийн гурван жил дараалан улсын аваргаас медаль хүртэж чадаагүй Б.Тэмүүлэн эхний даваанд Ө.Дүүрэнбаярыг ялж, шуугиан тарьсан. Улмаар энэ тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ. Улсын харцага Ц.Сумъяабэйсийн хүү С.Бат-Орших УАШТ-ээс дөрөв дэх медалиа хүртлээ.


Эмэгтэйчүүдийн 70 кг (13)

Эмэгтэйчүүдийн 70 кг жингийн медальтнууд
  • Алт: Цогт-Очирын Батцэцэг (Эрч)
  • Мөнгө: Амарсайханы Оюунгэрэл (Хангарьд)
  • Хүрэл: Мөнхбатын Даваасүрэн (Боржин)
  • Хүрэл: Саранцэцэгийн Лхагвадулам (Сүлд)

Самбоч бүсгүй Ц.Батцэцэг гурав дахиа жүдогийн улсын аварга боллоо. А.Оюунгэрэл анх удаагаа мөнгөн медаль хүртэв.


Эмэгтэйчүүдийн -78 кг (9)

Эмэгтэйчүүдийн -78 кг жингийн медальтнууд
  • Алт: Отгоны Мөнхцэцэг (Сүлд)
  • Мөнгө: Шүрэнчимэгийн Сэржмядаг (Алдар)
  • Хүрэл: Батаагийн Сайнбуян (Хүч)
  • Хүрэл: Базарын Долгорлхам (Сүлд)

Эмэгтэйчүүдийн +78 кг (8)

Эмэгтэйчүүдийн +78 кг жингийн медальтнууд
  • Алт: Эрдэнэбилэгийн Гандиймаа (Хилчин)
  • Мөнгө: А.Адьяасүрэн (Хүч)
  • Хүрэл: Баттулгын Мөнхтуяа (Хилчин)
  • Хүрэл: Мөнх-Эрдэнийн Ууганжаргал (Женко)