Талбайн теннис: Австралийн нээлттэй тэмцээнийг чансаагаар тэргүүлэгчид

1955

Талбайн теннисний дөрвөн Их Дуулга тэмцээний нэг Австралийн нээлттэй тэмцээн энэ сарын 14-нд буюу өнөөдөр эхэлнэ. Тус тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд 7-нд эхэлсэн юм.

Энэ удаагийн тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Сербийн Новак Жокович, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Румыний Симона Халеп нар чансааг тэргүүлж буй. Н.Жоковичийн ард Испанийн Рафаэль Надаль, Швейцарийн Рожер Федерер нар жагссан юм.

Р.Федерер 21 дэх цомоо авч чадах уу?

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 2016 оны Их Дуулгын аварга, Германы Анжелика Кербер, Данийн Каролина Возняцки нар удаалж буй. Хоёр жилийн өмнө бие давхар байхдаа тус тэмцээнд түрүүлсэн АНУ-ын Серена Уильямс чансааны 16-д бичигджээ.

С.Уильямс эгч В.Уильямсыг ялж, 2017 онд түрүүлсэн

Сонирхуулахад, энэ удаагийн тэмцээний шагналын сан өмнөх онтой харьцуулахад 14 хувиар нэмэгдэж, 62.5 сая ам.доллар болсон билээ. Тодруулбал, эхний шатанд хожигдсон теннисчин 75 мянган “ногоон”-той харих аж. Австралийн нээлттэй тэмцээний ганцаарчилсан төрлийн аваргууд 4.1 сая ам.доллар “халаасална”. Харин үзүүрлэсэн тамирчин 2 саяыг, хагас шигшээд үлдсэн бол 920 мянган ам.долларын эзэн болно.

Шагналын сантай холбоотой сонирхолтой мэдээллийг хүргэхэд 2001 онд 13.9 сая ам.доллар байсан бол өдгөө 351 хувиар буюу 48.6 саяар өсч, 62.5 сая болоод байна. 2015 онтой харьцуулахад 22.5 саяар өссөн аж.

Австралийн нээлттэй тэмцээний эхний 16

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл:

  1. Новак Жокович, Серб
  2. Рафаэль Надаль, Испани
  3. Рожер Федерер, Швейцарь
  4. Александр Зверев, Герман
  5. Кевин Андерсон, Өмнөд Африк
  6. Марин Чилич, Хорват
  7. Доминик Тим, Австри
  8. Кэй Нишикори, Япон
  9. Жон Иснер, АНУ
  10. Карен Качанов, ОХУ
  11. Борна Корич, Хорват
  12. Фабио Фогнини, Итали
  13. Кайл Эдмунд, Их Британи
  14. Стефанос Циципас, Грек
  15. Данийл Медведев, ОХУ
  16. Милош Раонич, Канад

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл: 

  1. Симона Халеп, Румын
  2. Анжелика Кербер, Герман
  3. Каролин Возняцки, Дани
  4. Наоми Осака, Япон
  5. Слоан Стифенс, АНУ
  6. Элина Свитолина, Украин
  7. Каролина Плискова, Чех
  8. Петра Квитова, Чех
  9. Кики Бертенс, Нидерланд
  10. Дариа Касаткина, ОХУ
  11. Арына Сабаленка, Беларусь
  12. Элис Мертенс, Бельги
  13. Анастасьяа Севастова, Латви
  14. Жулиа Жоржес, Герман
  15. Ашлей Барти, Австрали
  16. Серена Уильямс, АНУ