Чөлөөт Бөх: Таха Акгүл Туркийн аварга болжээ

1129

Туркийн эрэгтэй чөлөөт бөхийн улсын АШТ өндөрлөж, Европ, ДАШТ-д оролцох бөхчүүд тодорчээ.

Олимпийн алт, дэлхийн хошой аварга Таха Акгүл зэрэг тус улсын шилдгүүд тив, дэлхийн тэмцээнд өрсөлдөх “тийзээ” авсан юм. Т.Акгүлийн өнгөрсөн дэлхийн аваргаас медаль хүртэж чадаагүй. Тэрбээр 2013 оноос хойш дэлхийн дэвжээнээс анх удаа медальгүй хоцорсон билээ. Харин энэ удаад “Иван Яригын 2019” Алтан Гранприд оролцох аж.

Эрэгтэйчүүдийн 86 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Фатих Эрдин алтан медалийн төлөө Осман Гокенд ялагдсан нь энэ тэмцээний том дуулиан болов. Уг жинд олимпийн мөнгөн медальт Селим Яашар хүрэл медаль хүртжээ.

Туркийн чөлөөт бөхийн шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ энэ сарын 24-нд болох “Иван Яригын 2019” тэмцээнд оролцохоор төлөвлөсөн байна.

Туркийн улсын аварга болсон эрэгтэй бөхчүүд

  • 57 кг: Ахмет Думан
  • 61 кг: Рекеп Топал
  • 65 кг: Мехмет Огут
  • 70 кг: Мустафа Кайа
  • 74 кг: Якуп Гор
  • 79 кг: Мухаммед Котаноглу
  • 86 кг: Осман Гокен
  • 92 кг: Ибрахим Болукбаши
  • 97 кг: Фатих Ясарли
  • 125 кг: Таха Акгүл