NFL: Америкчууд 6 тэрбум ам.долларын бооцоо тавина

1233

Америк хөлбөмбөгийн “Super Bowl LIII” тун удахгүй болно. Энэ удаагийн финалд “Нью Ингланд Патроитс”, “Лос Анжелес Рамс” багууд үлдсэн юм.

Бэт буюу спортын бооцоо сүүлийн үед эрс хөгжсөн. Америкийн бооцоот тоглоомны газраас хийсэн судалгаагаар “Super Bowl LIII”-д тавих бооцооны нийт дүн зургаан тэрбум “ногоон” давна гэж таамаглажээ. Тус байгууллагын судалгаагаар насанд хүрсэн америкчуудын 10 хувь нь ямар нэг байдлаар бооцоо тавина гэж таамаг дэвшүүлжээ. Нийт 2,201 спорт сонирхогчдын дунд хийсэн санал асуулгын үр дүнд 52 хувь нь “Рамс”-ыг ялна гэж итгэж байгаа бол 48 хувь нь “Патроитс”-ыг хожно гэж санал өгчээ.

АНУ-д спорт бооцоот тоглоомыг хуулиар хүлээн зөвшөөрдөг найман муж бий. Тэдний тооцоолсноор насанд хүрсэн 22.7 сая америк хүн бооцоо тавихаар төлөвлөж байгаа гэнэ.