Бокс: ОХУ-ын тулаанч Максим Дадашев өөд болов

1115

ОХУ-ын боксчин Максим Дадашев тулааны үеэр тархиндаа хүнд гэмтэл авсны улмаас комд ороод байсан билээ. Тодруулбал, Пуэрто Рикогийн боксчин Субрьел Матиастай хийсэн тулааны үеэр хүнд цохилтод орж, улмаар эмнэлэгт хүргэгдсэн юм.

М.Дадашевийн тархинд цус хурж, улмаар үхэлд хүргэсэн болохыг эмч нар баталжээ.

Талийгаач ОХУ-ын Сант Петерсбург хотод төрсөн. АНУ-д бэлтгэлээ базааж, мэргэжлийн боксын ертөнцөд хүч сорьж байсан юм. “Галзуу Макс” хочит М.Дадашев 2016 оноос мэргэжлийн бокст хүч үзэж, энэ хугацаанд 14 тулаан хийж, бүгдэд нь өрсөлдөгчөө ялсан. Ингээд IBF холбооны бүсийн төлөө нэг ч ялагдаагүй Пуэрто Рикогийн Субрьел Матиастай энэ сарын 20-нд тулалдсан юм.

Энэ тулааны 11-р үед орос эр хүнд цохилтод орж, улмаар С.Матиасыг ялсан гэж шүүгч үзсэн. Харамсалтай нь, энэ тулаан түүний амьдралын сүүлийнх нь байлаа.

ОХУ-ын боксын холбооноос Максимыг нас барсан гэдгийг албан ёсоор баталж, гэр бүлийнхэнд нь эмгэнэл илэрхийлжээ. Талийгаач өнгөрсөн мягмар гаригт өөд болжээ.