Фото: Ч.Ганбатын бүтээлийг зарлав

944

Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо (AIPS)-ноос зохион байгуулдаг “AIPS AWARDS”-т гэрэл зургийн “Алтан агшин” төрөлд манай зурагчин Ч.Ганбатын зураг шилдэг гурван зурагт багтсан билээ.

Тэгвэл өчигдөр тус холбоо шилдэгт багтсан гэрэл зургуудыг олон нийтэд танилцууллаа.

Холбооноос спортын гэрэл зурагчдын бүтээлийг хоёр төрлөөр шилдэгт шалгаруулсан. Үүний нэг нь болох “Sports Action” буюу алтан агшин төрөлд Монголын спортын сэтгүүлчдийн холбооны дэд ерөнхийлөгч Чулуунбаатарын Ганбатын “Before a Catch” хэмээх зураг шилдэг гуравт багтжээ.

Манай гэрэл зурагчинтай хамт шилдэгт шалгарсан бусад бүтээлийг танилцуулвал Хуан Арболеда (Колумб)-гийн хөлгүй боловч скэйтбордоор гулгаж буй “You set the limits”, Жүан Ү (БНХАУ)-гийн “Chinese boxer Xu Can” зэрэг зургууд шалгарчээ.

Ч.Ганбат

Монголын спортын сэтгүүлчдийн холбооны дэд ерөнхийлөгч Ч.Ганбат 20 гаруй жил гэрэл зурагчнаар ажиллахдаа сүүлийн жилүүдэд спортын гэрэл зургаар дагнаж байгаа юм. Тэрбээр өвөл, зуны олимпийн дөрвөн наадмыг албан ёсны эрхтэйгээр сурвалжилжээ. Ч.Ганбат Монголын гэрэл зурагчдын холбооны “Оны шилдэг гэрэл зураг” уралдааны гран при (2012) болон Тэргүүн байрын шагналыг (2017) хүртэж байсан юм.