Бокс: Н.Төгсцогтын 12 дахь тулааны талаарх бүх мэдээлэл

719

Мэргэжлийн боксын ертөнцөд улсынхаа нэрийг гаргаж яваа Нямбаярын Төгсцогт 12 дахь тулаанаа ирэх амралтын өдөр хийнэ. Тэрбээр мэргэжлийн боксын WBO холбооны аваргын бүсийн төлөө уг хэргэмийг эзэмшиж буй АНУ-ын тулаанч Гари Рассэлтэй тулалдах юм.


Тулааны талаар товчхон

Холбоо: WBC

Жин: Featherweight (57 хүртэлх жин)

Зорилго: WBC болон IBO холбооны бүс  

Өдөр: 2020.2.8-нд орон нутгийн цагаар 21:00 (Улаанбаатарын цагаар 2020.2.9-нд 10:00 цагт)

Гаргах суваг: Showtime (АНУ-д), NTV, Univison, Looktv (Монгол)


Тэмцээн болох газар:

Байршил: АНУ-ын Пенсилваниа мужийн Аллентаун хот

Ордон: PPL Center

Хаяг: 701 Hamilton Street, Allentown, Pennsylvania 18101

Суудлын тоо: 9000-10500


Нямбаярын Төгсцогт (Монгол)

Хоч: King Tug

Нас: 27 (1992.VI.23)

Төрсөн газар: Монгол улс, Улаанбаатар хот

Мэргэжлийн бокс: 11-0-0 (9 KO)

Тоглосон үе: 50

Биеийн өндөр: 1.73 см

Гарын алд: 168 см

Менежер: Аль Хаймон

Дасгалжуулагч: Исмаил Салес


Гари Рассэл ЖР (АНУ)

Хоч: Mr.

Нас: 31 (1988.VI.05)

Төрсөн газар: АНУ, Вашингтон Диси хот

Мэргэжлийн бокс: 30-1-0 (18 KO)

Тоглосон үе: 148

Биеийн өндөр: 1.65 см

Гарын алд: 163 см

Менежер: Аль Хаймон

Дасгалжуулагч: Гари Рассэл СР (эцэг)


Түүх

  • WBC холбооны хөнгөн жинд 1963 оноос хойш 48 аварга төрсөн юм. Тэдгээрээс ердөө тав нь аваргын цолоо алдаад дахин аваргалсан түүхтэй. Тодруулбал, Висент Салдивар (Мексик), Хосе Легра (Куба-Испани), Эрик Моралес (Мексик), Ин Жин Чи (БНСУ), Жонни Гонзалес (Мексик)
  • Энэ холбооны аваргын бүсийн төлөөх тулаан нийт 135 удаа болж байв. Тэдгээрийн 62 нь АНУ-д зохиогдсон аж.
  • Одоогоор аваргын бүс эзэмшиж буй Гари Рассэл ЖР 2015 оноос хойш дөрвөн удаа аваргын бүсээ хамгаалсан. Тэрбээр 4 жил, 10 сар, 1 долоо хоног аваргын бүс эзэмшиж байгаа нь WBC холбооны рекорд амжилт бөгөөд бүх цаг үед долдугаарт бичигддэг.