Жүдо: Тэдди Ринье 10 жил, 154 барилдааны эцэст ялагдлаа

1009

Францын Парист болж буй жүдо бөхийн Их Дуулга тэмцээний хоёр дахь нутгийн алдарт аварга Тэдди Ринье ялагдал хүлээлээ. Тэрбээр 10 жил, 154 барилдааны эцэст Японы жүдоч Кокоро Кагэүрад дийлдсэн юм.

Энэ жил 30 настай Т.Ринье аварга дөрвөн жилийн дараа Парист болох зуны олимпод оролцох төлөвлөгөөтэй. Тиймээс ч хоёр жилийн хугацаанд жүдогоос чөлөө авч, өнгөрсөн жилийн сүүлээр эргэн ирсэн билээ.

Олимпын хошой аварга (2012, 2016), ДАШТ-ий 10 алтан медальтай Т.Ринье хамгийн сүүлд 2010 оны ДАШТ-ий шигшээд Японы Дайка Камикавад дийлдэж байв. Тэрбээр нийт 228 барилдааныхаа 9-д нь л өрсөлдөгчдөө ялагдсан үзүүлэлттэй байдаг.