Олимп цуцлагдагдахгүй

2001

Токиогийн олимпыг зохион байгуулах албаны дарга Тоширо Мүто корона вирустай холбоотой гарсан мэдээллийг утгагүй цуурхал үгүйсгэлээ.

Корона вирусын тархалт улам хурдацтай нэмэгдэж байгаа учраас ирэх зун Токиод болох зуны олимпын наадам цуцлагдана гэх яриаг дэмий цуурхал хэмээн Т.Мүто эрс няцаажээ.

Албан ёсоор “COVID-19” нэртэй болсон уг вирусын улмаас ойрын үед Хятадад болох олон тэмцээн уралдааныг цуцалсан.

Энэ жишээ олимпод ч давтагдах магадлал өндөр гэж зарим хэвлэл мэдээлсэн юм. Харин зохион байгуулагчдын зүгээс олимп эхлэх хугацааг хойшлуулж магадгүй ч бүрэн цуцлахгүй гэдгээ мэдэгджээ.

“Токио 2022”-ын тамирчдын тосгоны дарга Сабүро Кавабүччи “Бидэнд өгч буй мэдээллээр бол уг вирусын тархалт удахгүй дарагдах боломжтой. Вирус чийглэг орчин болон халуунд тэсвэргүй болох нь батлагдсан. Олимп эхлэхээс өмнө борооны улирал таарч байгаа тул тархалт намдана гэж найдаж байна” гэж сэтгүүлчдэд ярьсан юм.

Японд корона вирусын халдвар авсан 247 тохиолдол илэрсэн бөгөөд өнөөдөр уг халдвараар өвчилсөн нэг иргэн нас барсан гэнэ.

Хэрвээ вирусын тархалт энэ хэвээр үргэлжилвэл хятад тамирчдыг олимпод оролцуулах эсэх нь тун эргэлзээтэй байдалд орох төлөвтэй байгаа юм.