Бокс: “Хар Мамба” хочит Рожер Мэйвэйдер өөд болов

1106

Флойд Мэйвэйдерийн авга ах Рожер Мэйвэйдер 58 насандаа өөд болжээ.

Дэлхийн аваргын бүсийг хоёр удаа эзэмшиж байсан “Хар Мамба” хочит Рожер Мэйвэйдер их спортоо орхиод боксын дасгалжуулагчаар ажиллах болсон билээ. Нэрт боксчин Флойд Мэйвэйдерийн авга ах, бас дасгалжуулагчаар нь ажиллаж байсан гэдгээрээ өнөөгийн бокс сонирхогчид танил болсон нэгэн юм.

Гэхдээ Рожер залуудаа шаггүй боксчин явсан. 1981 онд мэргэжлийн боксын ертөнцөд хөл тавьж, 1999 онд сүүлийн тулаанаа хийх хүртэл нийт 72 тулаанд оролцож, 59 ялалт байгуулсан эр. Тэрбээр хоёр жинд дэлхийн аварга болж, хожим зодог тайлаад өөрийн үеэл дүү Флойдын дасгалжуулагчаар 2000-2012 оны хооронд ажилласан түүхтэй.

Одоогоор Рожерийн нас барсан шалтгааныг олонд дэлгэсэнгүй.

Нэрт боксчин Флойд Мэйвэйдерийн хувьд энэ сард дотны хүнээ алдсан хоёр дахь тохиолдол нь энэ болжээ.

Түүний хамтран амьдрагч асан, гурван хүүхдийнх нь эх Жосье Харрис авто машиндаа амиа алдсан хэрэг гарсан. Ж.Харрис 1995-2010 оны хооронд Флойдтой хамтран амьдарч байсан юм. Тэдний хооронд 2010 онд маргаан гарч, нэрт боксчин гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр 2010 онд хоёр сар шоронд орсоноор хувийн харилцаа нь зогссон билээ.

Ж.Харрисын үхлийн шалтгааныг цагдаагийнхан тогтоож амжаагүй байна. Түүнийг амиа хорлосон, эм уусан гэх таамаг байсан ч энэ нь нотлогдоогүй юм.