Олимпын шинэ товыг ирэх гурван долоо хоногт зарлана

1700

ОУОХ (IOC) өчигдөр видео хурал зохион байгуулж, “Токио 2020” олимпын шинэ товыг гурван долоо хоногийн дотор зарлахаа мэдэгдэв.

ОУОХ-ноос “Токио 2020”-ыг 2021 оны зунаас хэтрүүлэлгүй зохион байгуулах болсноо мэдэгдсэн билээ. Гэхдээ тодорхой хугацаа заагаагүй.

Тэгвэл ОУОХ-ноос болон Японы талаас хамтарсан ажлын хэсэг ирэх гурван долоо хоногийн дотор олцимпын товыг тодорхой болгох аж.

Одоогоор 33 улсаас олимпыг ирэх оны долдугаар сараас наймдугаар сар хүртэл зохион байгуулах санал гаргасан бол зарим улс дөрөвдүгээр сард зохион байгуулах санал дэвшүүлсэн гэнэ.

ОУОХ-ноос Үндэсний олимпын хороод руу явуулсан захидал

Ямартай ч ирэх дөрөвдүгээр сард ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд хурал зохион байгуулж, олимпын товыг шинээр зарлах юм.