UFC 254: Бүргэд тулааны спортыг орхилоо

1042

UFC 254 холимог тулаан сүр дуулиантай өндөрлөв. Энэ үдшийн гол тулаан болох Хабиб Нурмагомедов, Жастин Гатже нарын өрсөлдөөнд “Бүргэд” хочит Хабиб өрсөлдөгчөө өөрийн дархан боох мэхээр “унтуулж” аварга цолоо гурав дахиа хамгаалсан юм.

ОХУ-ын холимог тулаанч Хабиб Нурмагомедов замналынхаа 29 дэх тулааныг АНУ-ын Жастин Гатжегийн эсрэг хийлээ.

Тулааны хоёрдугаар үед Хабиб өрсөлдөгчөө өөрийн дархан боох мэхээр ялсан юм.

Ингэснээр Хабиб холимог тулаанд 29 дэх, аваргын бүсээ гурав дахиа хамгаалав. Гэхдээ энэ тулаанаас илүүтэй дуулиан тарьсан үйл явдал нь Хабиб их спортоо орхиж буйгаа зарласан явдал. Түүнийг холимог тулаанч болоход гол нөлөө үзүүлсэн Абдулманап Нурмагомедов корона вирусын улмаас нас барсан юм.

Жастиныг ялж, аваргын бүсээ хамгаалсан Хабиб тулааны дараа “Энэ бол миний сүүлийн тулаан. Тулааны үеэр аав маань үргэлж дэргэд минь байдаг байсан. Өнөөдөр анх удаагаа аавынхаа эзгүйд тулалдлаа. Холбооноос Жастинтай тулалдах санал тавихад ээжтэйгээ их удаан зөвлөлдсөн. Тэгээд энэ миний сүүлийн тулаан байх болно гэж ээждээ амласан юм” гэж ярьжээ.

НэрҮзүүлэлтUFCБүсээ хамгаалсан тулаан
Хабиб Нурмагомедов29-013-03
Жон Жонс26-120-111
Жорж Пьер26-221-29
Андерсон Сильва34-1017-610
Хосе Алдо28-710-69
Деметриус Жонсон30-3-115-2-111

Хабиб Нурмагомедов 2018 оноос хөнгөн жингийн аваргын бүс эзэмшиж эхэлсэн. Түүнээс хойш Конор МакГрегор, Дастин Пьерер, Жастин Гатже нарыг ялснаар аваргын бүсээ хамгаалсан юм.