Алена Косторная ОХУ-ын шилдэг тамирчин боллоо

12/24/2020 Нийтлэгч: 911

ОХУ-ын спортын сэтгүүлчдийн санал асуулгаар оны шилдэг тамирчнаар уран гулгагч Алена Косторная тодорлоо.

Оросын оны шилдэг тамирчнаар 17 настай уран гулгагч Алена Косторная тодров. Тэрбээр энэ онд Европын АШТ-д түрүүлж, Москвад болсон Гранпри тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн юм.

Харин оны шилдэг дасгалжуулагчаар дугуйн спортын төлөөлөгч Александер Кузнецов, оны шилдэг багааAр 2020 оны шатрын олимпиадын аварга болсон ОХУ-ын шатрын шигшээ баг тус бүр тодорчээ.

ОХУ-ын шилдэг 10 тамирчинд ДАШТ-ээс мөнгө, Европын хошой аварга болсон дугуйчин Анастасия Войнова, тивийн хошой аварга, дугуйчин Дариа Шмелева, чарганы дэлхийн хошой аварга Екатерина Катникова, чаргачин Роман Репилов, мэргэжлийн теннисчин Данийл Медведев, Андрей Рублёв, паралимпын тамирчин Константин Курохтин, мэргэжлийн боксчин Александер Поветкин, хөнгөн атлетикийн Анжелика Сидорова нар багтжээ.

Уран гулгагч Алена Косторная

Энэ жил тун одтой байсан уран гулгагч Алена Косторная ДАШТ-д ч түрүүлэх өндөр магадлалтай байв. Гэвч цар тахлын улмаас дэлхийн тэмцээн хойшлогдсон. Харамсалтай нь, Алена өөрөө ч цар тахалд өртөж, тэмцээнээс завсарлага авахад хүрчээ.

Энэ долоо хоногт болох ОХУ-ын уран гулгалтын АШТ-д Пёнчаны олимпын алт, мөнгөн медальт Алина Загитова, Евгения Медведева нар өнжиж буй. Тэдний араас А.Косторная нэмэгдсэн юм. Олимпын аварга А.Загитовагийн хувьд өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш түр завсарлага авсан тул энэ удаагийн улсын аваргад оролцохгүй. Түүний гол өрсөлдөгч Е.Медведева бие нь тааруу, өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш эмнэлэгт хэвтсэн тул тэмцээнд оролцох бэлтгэл хангалтгүй гэж үзээд тус тэмцээнийг өнжих шийдвэр гаргасан билээ. Е.Медведева эмнэлэгт хэвтэж байхдаа ковидын халдвар авсан юм.

Сүүлд нэмэгдсэн

Триатлоны аваргуудыг Ард койноор шагнана

Тэсвэр хатуужлын спорт-триатлоны Улсын аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 7-8-нд Архангай аймгийн Өгийнуурт болох юм. Тэмцээн элит, холимог багийн буухиа,… Дэлгэрэнгүй …

Сонирхогчдын улсын аваргууд тодорлоо

Даам сонирхогчдын улсын аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээн 2022 оны зургадугаар сарын 3-5-ны өдрүүдэд Орхон аймгийн төв Эрдэнэт хотноо… Дэлгэрэнгүй …

Даам сонирхогчдын 2022 оны улсын аварга шалгаруулах тэмцээний удирдамж

Нэг. Нийтлэг зүйл           1. Тэмцээний зорилго нь даамын спортыг сурталчилах, хичээллэгсдийн хамрах хүрээг өргөжүүлэх, сонирхогчдын улсын аваргуудыг тодруулахад оршино…. Дэлгэрэнгүй …

“Сонирхогчдын лиг 5” тэмцээн боллоо

Зуун буудалт даам сонирхогчдын хүрээг тэлэх, мэдлэг чадварыг хөгжүүлэх, зэрэг цолыг ахиулахад чиглэсэн Сонирхогчдын лигийн тэмцээнийг Монголын даамын холбоо 2019… Дэлгэрэнгүй …

Ц.Хашчулуун, Б.Мишээл нар “Ховд опен 2022”-д түрүүлэв

Ховд аймгийн “Алтайн хүлэгч” даамын холбоонос зохион байгуулсан нээлттэй тэмцээн 2022 оны 5 дугаар сарын 21-22-нд зохиогдлоо. Жаргалант сумын БТСГ-т… Дэлгэрэнгүй …