Осака хотод Оросын төрийн дуулал эгшиглэлээ

04/19/2021 Нийтлэгч: 679

VII дахь удаагийн уран гулгалтын багийн ДАШТ-д хойд хөршийн баг түүхэндээ анх удаагаа түрүүллээ. 2009 оноос хойш сондгой жилүүдэд зохиогддог энэ тэмцээнд АНУ-ын баг дөрөв, Японы баг хоёр удаа түрүүлээд байсан билээ. ОХУ-ын багийг төлөөлөн “Стокхольм-2021” ДАШТ-ий алтан медальт А.Шербакова, мөнгөн медальт Е.Туктамышева, спортын хос төрөлд А.Мишина-А.Галльямов, бүжгийн хос төрөлд В.Синицина-Н. Кацалапов оролцжээ.

Тэмцээний сүүлийн өдөр Анастасия Мишина болон Александр Галлямов нар хосын спорт чөлөөт үзүүлбэрт хамгийн их оноо авч мөн ганцаарчилсан төрөлд Анна Щербакова итгэлтэйгээр тэргүүлснээр нийт 125 оноо авч хоёрдугаар байрт орсон АНУ-ын багаас 15 онооны илүүгээр түрүүлэх болзол хангав.

Тэмцээний үр дүн:

  • 1. Орос – 125
  • 2. АНУ – 110
  • 3. Япон – 107
  • 4. Итали – 72
  • 5. Франц – 67
  • 6. Канад – 57

Сүүлд нэмэгдсэн

Триатлоны аваргуудыг Ард койноор шагнана

Тэсвэр хатуужлын спорт-триатлоны Улсын аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 7-8-нд Архангай аймгийн Өгийнуурт болох юм. Тэмцээн элит, холимог багийн буухиа,… Дэлгэрэнгүй …

Сонирхогчдын улсын аваргууд тодорлоо

Даам сонирхогчдын улсын аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээн 2022 оны зургадугаар сарын 3-5-ны өдрүүдэд Орхон аймгийн төв Эрдэнэт хотноо… Дэлгэрэнгүй …

Даам сонирхогчдын 2022 оны улсын аварга шалгаруулах тэмцээний удирдамж

Нэг. Нийтлэг зүйл           1. Тэмцээний зорилго нь даамын спортыг сурталчилах, хичээллэгсдийн хамрах хүрээг өргөжүүлэх, сонирхогчдын улсын аваргуудыг тодруулахад оршино…. Дэлгэрэнгүй …

“Сонирхогчдын лиг 5” тэмцээн боллоо

Зуун буудалт даам сонирхогчдын хүрээг тэлэх, мэдлэг чадварыг хөгжүүлэх, зэрэг цолыг ахиулахад чиглэсэн Сонирхогчдын лигийн тэмцээнийг Монголын даамын холбоо 2019… Дэлгэрэнгүй …

Ц.Хашчулуун, Б.Мишээл нар “Ховд опен 2022”-д түрүүлэв

Ховд аймгийн “Алтайн хүлэгч” даамын холбоонос зохион байгуулсан нээлттэй тэмцээн 2022 оны 5 дугаар сарын 21-22-нд зохиогдлоо. Жаргалант сумын БТСГ-т… Дэлгэрэнгүй …